Сумын ИТХ-ын хурлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг зогсоох тогтоол гаргажээ

2021 оны 12 сарын 72021-12-07
Сумын ИТХ-ын хурлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг зогсоох тогтоол гаргажээ

Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дамнан баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил гэрээ хэлцлээ байгуулаад, албан ёсоор эхэлсэн.

 

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Ховд гол дээр 90-100 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих болоод байгаа нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц юм.  Станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцалд барих бөгөөд гэрээ хэлэлцээрүүд нь хийгдсэн. Энэ станц баригдсанаар баруун бүсийн эрчим хүчний хангалтад ихээхэн ач холбогдолтой.

 

Гэхдээ УЦС-ын усан сан бий болгох газар буюу Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн нутаг дэвсгэрт амьдардаг 200 гаруй малчин өрх үүнийг эсэргүүцэж, УБ хотод ирж албаныхантай уулзаад буцсан. Гэвч дарга нар УЦС барина гэдэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Тэгвэл тус сумын ИТХ-ын хурлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох тогтоол гаргажээ. Энэ тогтоолыг 11-р сарын 8-ны өдөр гаргасан байна. Гэтэл өчигдөрхөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон цахилгаан станцуудаа барьж, бүтээн байгуулна гэж мэдэгдээд байгаа юм.

тогтоол.jpg

Санал болгох

Малчин өрхийн тоо өмнөх оноос 7.5 мянгаар нэмэгджээ

Урьдчилсан дүнгээр 305.2 мянган малчин тоологджээ. Нийт малчдын 59.1 хувь нь эрэгтэй, 40.9 хувь нь эмэгтэй малчид байна.

22 өдрийн өмнө
Ихтамир суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн “Урд гол” гэдэг газар буюу сумын төвөөс баруун урд зүгт 71 км-т газар хөдөллөө.

1 сарын өмнө
Мотоциклтой гараад сураггүй алга болсон иргэнийг живсэн байхыг олжээ

Гурав хоногийн өмнө сураггүй алга болсон иргэнийг Далай нуурт живсэн байхыг олсон байна.

1 сарын өмнө
Нүүрс ачсан автомашинд мөргүүлсэн 2 иргэн машины төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ

51 тонны нүүрс ачсан автомашин “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж 19, 25 настай залуус автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

1 сарын өмнө