Шахмал түлшний 2 сая шуудайг 1 тэрбум 200 сая ₮-өөр дотоодоос авна

2021 оны 12 сарын 62021-12-06
Шахмал түлшний 2 сая шуудайг 1 тэрбум 200 сая ₮-өөр дотоодоос авна

 

Энэ жил 10 сая ширхэг шуудайг 6 тэрбум төгрөгөөр импортоор авахаар төлөвлөсөн. Шахмал түлшний нэг ширхэг шуудайг 600 төгрөгөөр урд хөршөөс худалдан авдаг. Нэг ширхэг шуудайг 599 төгрөгөөр нийлүүлнэ гэж санал өгсөн компаниуд тендерт шалгарчээ. Гэвч шахмал түлшний 25 кг-ийн шуудай хил дээр гацсанаар 100 кг-аар савлан худалдаалж байгаа талаар манай NTV телевизийн сурвалжлах баг мэдээлсэн. Энэ сурвалжилгатай холбоотойгоор шахмал түлшний шуудайг дотоодоос худалдан авах нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдаад байна. Энэ талаар “Таван толгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Даваабаатараас тодрууллаа.

Шахмал түлшний шуудай хил дээр гацсанаас иргэд 100 кг-ын савлагаатай түлш худалдаж авсан нь ихээхэн хүндрэлийг дагуулсан. Одоо шуудайны нөөц ямар байна вэ? Дахин ийм тасалдал үүсэх үү?

Өнөөдрийн байдлаар 1 сая 800 мянга орчим  ширхэг шуудай байна. Энэ нь 17-20 хоногийн нөөц гэсэн үг юм.  Мөн Эрээний боомт дээр 1 сая 600 мянган ширхэг шуудай гацсан. Эдгээр шуудайг татахаар хоёр вагонд ачсан нь хүлээгдэж байна. Яаралтай татан авна. Тэгэхээр шуудайны нөөцөөс шалтгаалж дахин түлшний түгээлт, борлуулалтад ямар нэгэн саад үүсэхгүй гэж ойлгож болно.

Одоо шахмал түлш дангаараа 25 кг-ийн савлагаагаар худалдаалагдана гэж ойлгох уу? 100 кг-ийн савлагаагаар дахин савлагдаж иргэдийн гарт очих уу?

100кг-ийн савлагаатай шуудай зөвхөн энэ жил гараагүй. Өнгөрсөн жил ч худалдаанд гарч байсан. Зарим иргэд, аж ахуйн нэгжүүд болон халуун ус ажиллуулдаг хүмүүс 100кг-ийн савлагаатай шахмал түлш авах сонирхолтой байдаг. Энэ нь иргэдэд сонголт бий болгож байгаа нэг хэлбэр юм.

Шахмал түлшний шуудайг дотоодын аж ахуй нэгжээс худалдан авна гэж мэдэгдсэн.  Энэ тендер нь зарлагдсан уу? Хэчнээн аж ахуйн нэгж оролцохоор байна? Яг хэдэн ширхэг шуудайг дотоодоос авах вэ?

Дотоодоос 2 сая ширхэг шуудайг худалдаж авъя гэдэг урилгыг хэвлэл мэдээллийн байгууллага болон компанийхаа албан ёсны вэб сайт болон сошиал сувгуудаараа дамжуулж дотоодын шуудай үйлдвэрлэгч компаниудад хүргүүлсэн.

 Энэ саналын дагуу хоёр аж ахуй нэгж санал ирүүлсэн. Нэг нь  дотоодын үйлдвэрлэгч компани бол нөгөөх нь БНХАУ-ын компани байна.

Шахмал түлшний шуудайг иргэд цэвэрхэн хэрэглээд хаячихдаг.  Хэрэглэсэн шуудайг худалдан авах боломжтой юу? Иргэд эргүүлэн худалдаж авбал  шахмал түлшээр солих хүсэлтээ илэрхийлсэн.

Түлшний шуудай нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд  хэрэглэсэн шуудайг худалдаж аваад дахин бэхжүүлж нийлүүлье гэдэг саналыг тавьж байгаа. Энэ саналын хүрээнд нийлүүлэгч компаниуд судалгаа хийж эхэлсэн. Эргээд хэрэглэх боломжтой болгож, дахин боловсруулан авч ирсэн тохиолдолд “Таван толгой түлш” ХХК худалдан авах боломжтой гэдгээ илэрхийлсэн.

Шахмал түлшний шуудай худалдан авахдаа өнгөтэй, гялгар гадаргуутай байх шаардлагыг тавьдаг. Дотоодын үйлдвэрлэгчид заавал өнгөтэй үйлдвэрлэх шаардлагагүй гэсэн байсан. Энэ үнэн үү?

Гялгар бүрэлттэй байдаг шалтгаан нь ус чийгнээс хамгаалдагаараа онцлогтой. Мөн нар салхинаас давхар хамгаалах үүрэгтэй. Аж ахуйн нэгжүүд ч цагаан шуудай хийх санал тавьдаг. Энэ тохиолдолд нэг удаагийн хэрэглээ байж болох ч шахмал түлшийг нар салхи чийгэнд  бутрах эрсдлийг бий болгодог. Тиймээс чийгнээс хамгаалсан ийм хамгаалалттай шуудай үйлдвэрлэх шаардлагатай болдог гэсэн үг юм.

Гэхдээ дотоодоос нийлүүлэхэд ийм шаардлага тавихгүй гэж ойлгосон. Зөв үү? 

Тийм. Одоо 2 сая ширхэг шуудай худалдаж авахдаа өнгөтэй, гялгар гадаргуутай байх шаардлагагүй. Гэхдээ хэрэглээ даах чадвартай байх шаардлагыг тавьж байна.  Учир нь тээвэрлэлтэд 3-4 удаагийн дамжлага дамждаг учраас энэ хэрэглээ дайхуйц байх ёстой. 

Шуудайг дотоодоос худалдан авах тендер хэдэн төгрөгний төсөвт өртөгтэй вэ?

БНХАУ-аас импортоор худалдан авдагтай ижил 599 төгрөгөөр 2 сая ширхэг шуудайг худалдаж авна гэж урьдчилсан байдлаар төлөвлөсөн. энэ нь ойролцоогоор 1 тэрбум 200 сая төгрөг болж байна.

Барьцалдуулагчийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлж байгаа. Үүнд барьцалдуулагчид ямар нэгэн чанарын өөрчлөлт орсон уу? Иргэд шахмал түлшний чанар муудсанаас утаа өмнөх жилээс нэмэгдсэн байж болзошгүй гэж хардаж байна?

Сайжруулсан шахмал түлшний чанарт эргэлзэх шаардлагагүй. Яагаад гэвэл технологийн дагуу хийгддэг. НМХГ хяналт тавьж ажиллаж байна.  Барьцалдуулагч бүтээгдэхүүний хувьд 3 аж ахуйн нэгж дотоодоос нийлүүлдэг. Тэдний 2 ААН зарим түүхий эдээ урд хөршөөс авч байгаагаас хил гааль дээр саатах тохиолдол ч гарч байна. Тиймээс барьцалдуулагчийн нийлүүлэлтийн хэмжээ бага байна. Тухайн ААН-үүд түүхий эдээ орлуулан ОХУ-аас авах асуудлыг судалж байна. Шахмал түлшний 4-5 хувь барьцалдуулагчаас бүтдэг. Бид өнөөдрийн байдлаар 1700 тонн барьцалдуулагчийн нөөцтэй байгаа нь 14-15 хоногийн хэрэглээ юм.
 

Сэтгүүлч: О.Болор-Эрдэнэ

Санал болгох

Х.Тэмүүжин: Ардын намын өмнөөс ардчилсан Үндсэн хуулийг мэрнэ гэдэг бол доромжлол

Хуульч Х.Тэмүүжинтэй олон ярилцаж байна даа. Төрд УИХ-ын гишүүн, сайд хийж, намд албан тушаал хашиж, сургуульд багшилж байхдаа тэр сэтгүүлчдээс зугтаж байгаагүй ил эх сурвалж. Эрх зүйн салбарт үргэлж хүчтэй дуу хоолой байдаг түүнтэй дахиад л “цаг үеийн асуудлаар” ярилцсанаа хүргэе.

14 өдрийн өмнө
С.Батцэцэг: Төрийн байгууллага Жендэрийн эрхийг хангах үүрэгтэй болохоос, ялгаварлан гадуурхах ёсгүй

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-аас тогтоол гаргаж, “Дархан бэр” цол тэмдгээр шагнуулах иргэдийн бүрдүүлэх материалыг жагсаасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж буй. Энэ сэдвийн хүрээнд Жендэрийн үндэсний хорооны тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэгтэй ярилцлаа.

15 өдрийн өмнө
"Бэрхшээлд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэдэг тамирчин"| Б.ДАВААСҮРЭН

Бэрхшээл сааданд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэж явдаг Б.Даваасүрэнг онцолж байна. Тэрээр өнгөрсөн хоногуудад “ChoironGoo” хуудсанд өөрийн туулж ирсэн 29 жилийн түүхийг хуваалцаж, олны анхаарлыг татсан билээ.  Түүний хувьд багаасаа аавдаа зодуулж, ээж дүү нараа бусдаас өмгөөлж эрийн цээнд хүрсэн ч, амьдралын нугачаанд самарт явж байгаад хүнд гэмтэж, нуруу нугасандаа гэмтэл авсан. Суумгай болсон ч амьдралд бууж өгөлгүй ахин тэмцсэн ч шарх нь идээлж олон удаагийн хагалгаанд орж нэг хөлөө тайруулжээ. Гэсэн ч ахин бэрхшээлд түүртэлгүй тамирчин болж өнөөдөр туялзуур сэлэмний УАШТ-д орохоор бэлтгэлээ хийж байна. Түүний зорилго бол Паралимпод орж амжилт үзүүлэх юм.

18 өдрийн өмнө
Т.Доржханд: 100 хувь гишүүдээр Засгийн газрыг бүрдүүлсэн ч хариуцлага тооцож болно

76+ булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд оролцлоо. Түүнтэй Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал болон сонгодог парламент, сонгуулийн холимог тогтолцооны талаар ярилцлаа.

25 өдрийн өмнө