Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

2021 оны 12 сарын 92021-12-09
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Монголын цахим салбарын тэргүүн наадам “Web awards-2021” наадам энэ сарын 30-ны өдөр “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулагдах гэж байна.

2013 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа уг наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран тав дахь жилдээ зохион байгуулна.

Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм.

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

  • Мэдээллийн шилдэг сайт
  • Сайтын шилдэг бүтээл
  • Орон нутгийн шилдэг сайт
  • Бизнесийн шилдэг сайт
  • Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт
  • Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт
  • Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт
  • Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт
  • Шилдэг төрийн байгууллагын сайт
  • Шилдэг вэб сайт хөгжүүлэгч
  • Шилдэг аппликейшн хөгжүүлэгч

Эрхэм сэтгүүлч, уран бүтээлч, цахим салбарынхан та бүхнийг дээрх номинациудад бүтээлээ илгээж, наадамдаа идэвхитэй оролцохыг урьж байна.

“Web awards”-ын үеэр олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар,

  • Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж амжилт бүтээлийг алдаршуулна.

“Web awards – 2021” цахим салбарын тэргүүн наадмын хүндэтгэлийн ёслол  2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15.00 цагт “Корпорэйт конвеншн центр”-т болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 90110009, 91937777, 88113780 дугаараас лавлана уу

Санал болгох

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ

БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлж, 2019 оны амжилтаа давтжээ.

2 цагийн өмнө
"Тавантолгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг буулгаж цэцэрлэгт хүрээлэн барина

Улмаар айл өрхүүд Нийслэлийн засаг дарга болон БОАЖЯ-нд олон удаагийн гомдол гаргаж асуудлыг шийдэж өгөхийг хүссэн.

2 цагийн өмнө
Хөгжлөөс хойш татсан НАЙДВАРГҮЙ зээлдэгчид

Ингээд хамгийн их өртэй болон улс төрчдийн хамаарал бүхий компаниудыг нэрлэж байна.  

5 цагийн өмнө
Тавчигтай ээжээр далимдуулж ТӨРИЙН тэргүүний замналаа эхлүүлсэн түүхэн өдөр

Өнөөдөр тавчигтай ээжээр далимдуулж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон түүхэн өдөр. Энэ өдрийн гавьяагаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр хариуцлага хүлээн огцорч, өдгөө Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болоод буй юм.

6 цагийн өмнө