Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

2021 оны 12 сарын 92021-12-09
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

 БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ. Төрөөс дараах хүмүүсийн ЭМД-ийн шимтгэлийг хариуцна гэж заасан байдаг. Үүнд:

Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид

  • 18 хүртэлх насны хүүхэд
  • Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
  • Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
  • Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
  • Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэд
  • Ял эдэлж байгаа ялтан зэрэг иргэд тус тус хамаардаг
241826140_582965109436204_5823664451511822040_n.jpg

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т. Сарнай:

Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээ авахын тулд 2016 оноос өнөөдрийг хүртэл ЭМД-аа тасралтгүй төлсөн байх ёстой гэсэн шинэчилсэн журам гарсан юм байна лээ.

Би 2017 онд хүүхдээ төрүүлсэн. 2018, 2019 онд хүүхдээ хоёр нас хүртэл нь харахад улсаас миний ЭМД-ын шимтгэлийг тасралтгүй төлсөн байх ёстой. Гэтэл тухайн хугацаанд зарим сард нь төлсөн ч зарим сард нь төлөөгүй өм цөм төлөгдсөн байсан. Энэ зөвхөн надад тохиолдож байгаа юм уу гэтэл яг надтай адилхан шалтгаантай хэд хэдэн ээж холбогдсон. Миний хувьд өрхийн эмч дээрээ үйлчилгээ авахаар очтол өрхийн эмч ч гэсэн хүүхдээ төрүүлж, харж байх хугацаанд төлөгдөөгүй сар ч олон байсан гэж хэлсэн. Энэ нь системийн алдаа юм уу, эсвэл улсаас төлөөгүй юм уу гэх мэт хардлага төрж байна.

Хөнгөлөлттэй эм бичүүлэхээр хурууны хээгээ дарахад  “Таны 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байна” гэж эмч хэлсэн. Үүнийг өөрөө төлөхөд мөнгөн дүнгийн хувьд асуудалгүй. Угаасаа бага хэмжээтэй. Гэхдээ улс төлөх ёстой зүйлийг дунд нь бүхэл бүтэн 7 сарыг төлөөгүй, өм цөм орсон байна гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Үүнд ямар нэгэн асуудал байна гэж харж байна. Үүнийг шийдээсэй гэж хүсч байна. Хүүхдээ харж байгаа ээжүүдэд хүүхэд нь хоёр нас хүртэл улс төлнө гэж хуулинд заасан байдаг. Энэ дагуу итгэж, найдаж байхад ийм асуудал зөвхөн над дээр биш олон ээжүүдэд гарсанд гайхаж байна. Ийм асуудал байнаа хэмээн ЭМДЕГ-ын дугаар руу залгаж үзсэн. Надад хэлэхдээ энэ асуудал сүүлийн үед маш олон гарч байна. Та энэ дугаар руу холбогдоорой гээд бас өөр дугаар өгсөн. Гэвч холбогдож чадаагүй. Дуудаад байгаа хэрнээ хэн ч авдаггүй юм байна лээ. Бүхэл бүтэн улс байж ийм асуудал гаргасанд гайхаж байна. Энэ асуудлаас үүдээд олон ээж, олон хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгааг үгүйсгэхгүй

 

262436761_4472161209503791_6332047706219237222_n.jpg
26

ЭМДЕГ-ын ахлах мэргэжилтэн Ш. Сэлэнгэ

Тэрээр "Төр хариуцан ЭМД-ийн шимтгэл төлдөг иргэдийн мэдээлэл ЭМДЕГ болон Хөдөлмөр Халамж үйлчилгээний Ерөнхий газар, ШШГЕГ, ЗХЖШ болон НДЕГ-аас эдгээр иргэдийн мэдээллийг манай байгууллага авч, ноогдуулалтыг нь хийдэг байгаа. Сүүлийн үед иргэдээс төр хариуцаж төлөх ёстой ЭМД-ын шимтгэл төлөлтийн тодорхой сарууд орхигдсон, тасалдсан байна гэсэн гомдлууд ирж байгаа. Энэ мэдээллийн дагуу бид дээр дурдсан газруудтайгаа холбогдож нягтлаад, E-Mongolia аппликэйшн дээр тасарсан саруудын мэдээллийг харах боломжуудыг үүсгэж байна. Үүний дагуу нягталснаар тасарсан сарын ноогдуулалтыг гүйцээх ажлыг зохион байгуулж байна." гэсэн хариултыг өглөө.

Санал болгох

МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр замыг хаана

жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

хэдхэн секундын өмнө
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоолоо

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

21 минутын өмнө
Золбин нохой, муурны устгал эхэллээ

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй.

2 цагийн өмнө
Ачилтын компанийн жолооч осол гаргажээ

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх үйл ажиллагаа эрхэлдэг "Бат зэв" ХХК-ийн Киа бонго маркийн автомашины жолооч нь G Mobile төвийн байрыг мөргөж, зам тээврийн осол гаргасан байв. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

2 цагийн өмнө