Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

2021 оны 12 сарын 92021-12-09
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

Их Британийн Оксфордын Их сургуулийн эрдэмтэд дэлхий нийтээр ашиглагдаж байгаа вакцинуудыг өөр хооронд нь хольж буюу хослуулж хийсэн тохиолдолд тухайн вакцинуудын хүний биед үүсгэх эсрэг биетийн түвшин ямар байгаа талаарх нарийвчилсан томоохон судалгааг хийжээ. Энэ удаагийн судалгааны үр дүнгээс харахад дэлхийн хүн амд өргөн хэрэглэж байгаа вакцинууд, тэр дундаа барууны орнуудад түгээмэл ашиглагдаж байгаа вакцинуудыг өөр хооронд нь хослуулж хийсэн тохиолдолд тухайн вакцины үр дүнгийн түвшин нэг ижил вакциныг хоёр эсвэл гурван тунгаар хийснээс илүү өндөр байгаа гэж гарчээ. Энэхүү судалгаанд нийтдээ сайн дурын 1070 хүн оролцсон бөгөөд өнгөрсөн хугацаанд эдгээр хүмүүс дээр колароссийн эсрэг өдгөө дэлхий дахинд өргөн дэлгэр ашиглагдаж байгаа вакцинуудыг хослуулж хийсэн бөгөөд ерөнхий туршилтын үр дүнд туршилтын явцад дөрвөн нэр төрлийн вакциныг ашигласан нь барууны улс орнуудад хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа вакцинууд болох “Жон энд жонсон” компанийн вакцин, “Файзер” компанийн вакцин, “Модерно” компанийн вакцин болон “Астразенека” компанийн вакциныг хамруулжээ.  

 

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Оксфордын Их сургуулийн судалгааны үр дүнгээс харахад

Жонсон & жонсон (J&J)+ Модерна (Moderna) = Эсрэг биетийн түвшинг 76% нэмэгдүүлсэн

Жонсон & жонсон (J&J) + Файзер (Pfizer) = Эсрэг биетийн түвшинг 35% нэмэгдүүлсэн

Жонсон & жонсон (J&J) + Жонсон & жонсон (J&J) = Эсрэг биетийн түвшинг 35% нэмэгдүүлсэн

Файзер + Модерна = Эсрэг биетийн түвшинг 32% нэмэгдүүлсэн

Файзер + Файзер = Эсрэг биетийн түвшинг 20% нэмэгдүүлсэн

Модерна + Файзер = Модерна+ Модерна тарьсантай ижил үр дүнтэй

Файзер + Модерна = Эсрэг биет үүсээгүй

Ерөнхий судалгааны үр дүнгээс үзэхэд “Файзер” вакциныг “Модерна” компанийн вакцинтай хослуулж хийсэн тохиолдолд “Файзер” компанийн вакциныг хоёр тун хийлгэснээс илүү өндөр түвшинд тухайн хүнийг хамгаалж халдвар болон өвчлөл хүндрэхээс сэргийлж байгаа гэсэн үр дүн гарсан байна.

Нөгөө талаасаа “Файзер” компанийг мөн АНУ-ын хөгжүүлсэн “Жон энд жонсон” компанийн хөгжүүлсэн “Ковакс” вакцинтай хослуулж хийсэн тохиолдолд “Астразенека” компанийн вакциныг хоёр тун хийлгэснээс, илүү өндөр түвшинд хүний биед эсрэг биет тогтож байна гэсэн дүн гарчээ.

Нэг үгээр хэлбэл дэлхийн олон улс орнуудад ашиглагдаж байгаа эдгээр дөрвөн нэр төрлийн вакцинуудыг төрөл төрлөөр өөр хооронд нь хольж хослуулж хийх тухай судалгаануудыг Оксфордын их сургуулийн эрдэмтэд хийсэн бөгөөд энэ бүх туршилтууд судалгаанууд бүгдээрээ эерэг, нааштай үр дүнтэй гарсан байна.

Үүнээс үүдэж эдгээр вакцинуудыг хослуулж сольж хийх буюу нэгдүгээр тунг нэг вакцинаар, хоёрдугаар тунг өөр нэр төрлийн вакцинаар хийх нь ямар ач холбогдолтой тухай асуудлууд хөндөгдөж байна. Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар эхний хоёр тунг нэг вакцинаар дагнан хийж, нэмэлт тунд өөр төрлийн вкцин хийвэл эсрэг биетийн түвшин өсч байна гэж үзжээ.

 

Санал болгох

З.Цэвээндорж: Нийтийн тээврийн богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа.

33 минутын өмнө
МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр замыг хаана

жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

1 цагийн өмнө
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоолоо

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

1 цагийн өмнө
Золбин нохой, муурны устгал эхэллээ

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй.

3 цагийн өмнө