Нүүрс ачсан автомашинд мөргүүлсэн 2 иргэн машины төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ

2021 оны 12 сарын 82021-12-08
Нүүрс ачсан автомашинд мөргүүлсэн 2 иргэн машины төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ

 Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Хөх хөтлийн даваа” гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун зүгт 90 км, сумын төвөөс баруун зүгт 39 км зайд Автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 12-р сарын 08-ны өдрийн 00:25 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 90 км замыг туулан 02:56 цагт очиход “Хово ZZ3257N” загварын нүүрс ачсан /51 тн/ ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан С /19 настай, эрэгтэй Цагаан-Уул сумын харьяат/, О /25 настай, эрэгтэй Бүрэнтогтох сумын харьяат/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 19 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Санал болгох

Малчин өрхийн тоо өмнөх оноос 7.5 мянгаар нэмэгджээ

Урьдчилсан дүнгээр 305.2 мянган малчин тоологджээ. Нийт малчдын 59.1 хувь нь эрэгтэй, 40.9 хувь нь эмэгтэй малчид байна.

22 өдрийн өмнө
Ихтамир суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн “Урд гол” гэдэг газар буюу сумын төвөөс баруун урд зүгт 71 км-т газар хөдөллөө.

1 сарын өмнө
Мотоциклтой гараад сураггүй алга болсон иргэнийг живсэн байхыг олжээ

Гурав хоногийн өмнө сураггүй алга болсон иргэнийг Далай нуурт живсэн байхыг олсон байна.

1 сарын өмнө
Нүүрс ачсан автомашинд мөргүүлсэн 2 иргэн машины төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ

51 тонны нүүрс ачсан автомашин “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж 19, 25 настай залуус автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

1 сарын өмнө