Захиалсан 30 сая ₮-ийн цэцэг нь хил дээр гацсанаар үхэж, алдагдал хүлээлээ

1
2021 оны 12 сарын 162021-12-16
Захиалсан 30 сая ₮-ийн цэцэг нь хил дээр гацсанаар үхэж, алдагдал хүлээлээ

Э.Мөнхбаярын гэр бүл автомашины ачаа гацалтаас үүдэн бараагаа татаж чадалгүй 30 сая төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Тэд захиалсан цэцгээ авч чадахгүй хоёр сар болж, устгалд оруулахаас өөр аргагүй болжээ. Сүүлийн гурав хоногт Хятадын талаас халдваргүйжүүлэлтийн шалгалт хийж, жолооч нарын тусгаарлах байрыг хангалттай бэлтгээгүй зэрэг шалтгаанаар нэг ч автомашин Замын-Үүдээр орж ирээгүй байна.

Замын Үүд –Эрээний хилийн боомтод 2 сарын хугацаанд 120 автомашин гацсан

Замын-Үүд –Эрээний хилийн боомтод 10-р сарын 14-нөөс 12-р сарын 10-ны хугацаанд 150 автомашин гацсан. Үүнээс 6 хоногийн хугацаанд ердөө 53 автомашин орж ирж, 117 автомашин хилээр орж ирж чадаагүй хэвээр байна. Энэ байдлаас шалгаалж хохирсон олон иргэн, ААН-ын төлөөлөл болох цэцгийн бизнес эрхлэгч Э.Мөнхбаярын цэцгийн газраас хийсэн сурвалжлагыг хүргэж байна.

Хувиараа бизнес эрхлэгч Ж.Өнөржаргал:

10-р сарын 8-9-нд Монголд ирсэн байхаар тооцоолж цэцгээ захиалсан байсан. Удлаа гэхэд 4-5 хоноод л ирдэг. Энэ хугацаанаас хойш цэцэг мууддаг. Гэтэл 10-р сарын дундуур хил хаагдсан. Хил хаах сураг дуулсан учраас амжиж орж ирсэн байхаар тооцоолж захиалсан юм. Гэвч хилээр гаргаж чадаагүй. Хаана байгааг нь ч мэдэж чадаагүй. Аль хил дээр саатсан, хоёр хилийн дунд байгаа эсэхийг ч мэдээгүй.  Бусад барааг бодвол цэцэг амьд ургамал учраас маш эмзэг, үхэх эрсдэлтэй. Тийм учраас санаа зовж, сураглахад хэн ч мэдээлэл өгөхгүй, маш хаалттай байсан юм. Ковид эхэлснээс хойш байнга ийм байдалтай байгаа.

Ийм байдлаар захиалсан цэцгээ хаана явж байгаа нь мэдэхгүй байсан чинь бараа ачиж, зөөвөрлөдөг хүмүүс холбогдоод “өнөөдөр цэцгийг чинь гаргаж иртэл бүгд хөлдөөд үхчихжээ. Одоо бүгдийг нь устгах гэж байна” гээд зураг явуулсан. Тэгээд л аргагүйн эрхэнд хаяхаас өөр аргагүй болсон. 30 сая төгрөгийн өртөг бүхий цэцэг байсан.

Цэцгүүд бүгд үхсэн учраас эргэлтийн ямар ч мөнгөгүй болчихоод сууж байна. Ах дүү, хамаатан садан, найз нөхөд гээд бүх хүнээс л эргэлдүүлээд, эргээд төлье гээд мөнгө зээлсэн байсан. Гэтэл бүх зүйл нурж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж байна. Урд байгаа хамтарч ажилладаг хятадууд бол энэ байдлыг огт ойлгохгүй. Чиний барааг явуулсан. Мөнгөө авья гээд нэхээд байдаг. Сүүлийн хоёр жил өрнөөс өрний хооронд маш хүнд байдалд явж байна. Сүүлийн үед тээврийн үнэ ч өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн нь дахиад л дарамт болж байна. Өнгөрсөн жилийн эмэгтэйчүүдийн баярын өмнө 70-80 хайрцаг цэцэг бас хил дээр гацаж хаягдсан. Энэ үед олон цэцэгчид нийлж оруулж ирэхээр хөөцөлдсөн ч бүтэлгүйтсэн. Хаана хандах нь мэдэгдэхгүй, тоож байгаа хүн, хариуцсан мэргэжилтэн ч байдаггүй юм байна лээ.

 Хааяа цэцэг татан авалт хэвийн явагдаж байхад дахиад л тасалдал саатал үүсдэг. Эсвэл зун хил дээр асуудал үүсэхэд муудчихна, өвөл нь хөлдөнө. Нэг бол Монголын талаас хаана. Нөгөө талаас баяр боллоо гэж хаана. Дарга цэрэг нар очиж ажил шалгана гэж хаана.  Тэд уул нь хилийн гацааг гаргаж, ачаа барааг хурдан нэвтрүүлэхэд анхаарах ёстой байхад улам л саад болдог. Сайд дарга нар ирж байна гээд ямар ч бараа гаргадаггүй, тэд очсон ч дарга нар нь ямар ч шийдэл хүрсэн юм байхгүй. Эцэст нь иргэд, аж ахуй нэгж байгууллагууд л хохироод үлддэг.  

Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд байр, машин бүхий л зүйлээ барьцаанд тавиад зээл авч эргэлдүүлдэг. Хятадуудтай олон жил харилцаж, хамтарч ажиллаж байгаа учраас өмнөх өр дээрээ нэмээд л өр тавихаар гуйдаг. Бага багаар төлье гэж гуйна. Ямар нэгэн байдлаар өмнөх тавьсан өрөөсөө тодорхой хувийг нь төлөхгүй бол дараагийн ажил явахгүй. Ер нь бол боломжийнхоо хэрээр л цэцгээ захидаг. Баяр болох үеийг угтаад их хэмжээгээр татан авалт хийдэг. Тэр үед нь хил хаах асуудал гарахад бид л эдийн засаг, санхүүгээрээ хохироод үлддэг. Өнөөдрийн байдлаар тооцоолсноосоо илүү “шаталт”-д ороод л явж байна.

Одоо маш хэцүү байна. Хилээр юу ч орж ирэхгүй. Тэглээ гээд бас юу ч хийхгүй хоосон суугаад байх хэцүү. Би жишээ нь 4 хүүхэдтэй. Нэг нь БНХАУ-д сурдаг. Оюутны сурлагын төлбөрөөс эхлээд, хоол хүнсний мөнгөгүй болсон. Цэцэг худалдан борлуулахаас өөр орлогогүй учраас хүнд байна. Талбай түрээслэдэг ч үнийг нь дийлэхгүй учраас гэр хороололд нэг хашаа одоогоор ийнхүү түрээслээд байна.

264053914_4859312114132468_6501014457067261141_n.jpg

АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга Д.Болор-Эрдэнэ:

 "Ачаа тээвэр эрхлэгч болон авто тээврийн байгууллага бүх зүйлээ бэлдчихсэн, тээвэрлэлт хийхэд бэлэн байна. БНХАУ-ын Эрээн хотоос ямар шийдвэр гарахыг бид хүлээж байна." гэсэн тайлбарыг хэллээ. 

Э.Мөнхбаярын гэр бүл бол хил хаагдсанаас үүдэн бизнесийн үйл ажиллагаа нь доголдож, лангуу нь хоосорч, хоногийн хоолгүй болж эхэлсэн олон мянган өрхийн төлөөлөл юм. "Замын-Үүд-Эрээний хил нээгдлээ" гэж албаныхан мэдээлсэнээс хойш бүхэл бүтэн зургаан хоног өнгөрсөн ч хил хаагдах үед хоёр хилийн хооронд гацсан эхний ээлжинд орж ирэх 120 автомашины тал нь ч Монголын хилээр орж ирж чадаагүй нөхцөл байдалтай байна. 

Санал болгох

Нэр дэвшүүлэх квот доод хязгаар болохоос тааз биш

Хэрэв парламент “бага ард түмэн” мөн юм бол хүн амын тал болсон эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентын талыг бүрдүүлэх ёстой болж таарна.

11 өдрийн өмнө
Зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилга байна

​​​​​​​Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн гурван барилга байна. Мөн Ундны усны эх үүсвэрт барьж байгаа таван барилга байгаа юм.

17 өдрийн өмнө
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий!

55 нэр төрлийн бүтээгдэхүүнийг ойрын хоёр жилийн хугацаанд дотоодоос хангана гэдгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэлсэн. Тэрбээр баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор импортын татварын үе шаттай нэмэгдүүлэхээр болсныг онцолсон юм.

23 өдрийн өмнө
Элчин сайдууд: В.Путин империалист бодлогоороо дэлхийд буруу хандлагыг тогтоож байна

В.Путин АНУ, Европын холбооны /ЕХ/   удирдлагуудтай биечлэн болон цахим удаа дараагийн уулзалтууд хийх үеэрээ “ОХУ Украинд довтлохгүй гэж амалж байсныг дэлхий нийт мартаагүй. Гэвч тэр хэлсэндээ хүрээгүй. ОХУ, Украин руу халдлага эхлүүлсэнээс хойш нэг жил өнгөрчээ. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 24-ны өдрөөс  хүн төрлөхтний түүхэнд үлдэх  хар өдрүүд эхэлсэн юм. щ

24 өдрийн өмнө