Хотын дарга асан Э.Бат-үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноолоо. Түүний хүү Б.Чулуудай шүүхийн шийдвэртэй холбоотойгоор үзэл бодлоо илэрхийллээ.
Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай:
Өнөөдөр аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Хийгээгүй, огт оролцоогүй, өөрөө ч мэдээгүй хэргийнхээ төлөө Улаанбаатар хот хохиролтой гэж нэхэмжлэл гаргасны дагуу, хохирол төлүүлнэ гэснээр дөрвөн жилээр хорино гээд яллачихлаа.
Бид хоёрыг анх цуг шалгаж эхэлсэн. Харин миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ би аавынхаа төлөө тэмцэнэ. Үнэхээр шударга бус байна. Бид хуулийн дагуу давж заалдана. Аав маань хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаарай хэмээн үг дайсныг одоо хүргэе.
Тэрээр хэлэхдээ "Хэрэг, хохирол хоёрыг надад зохиолоо. Шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат бус байдлын төлөө тэмцэнэ. Гэр хорооллынхоо төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байхдаа хэнийг ч гүтгэж, гутаан доромжилж байгаагүй. Монголын Ардчилал ялна” гэж хэлүүллээ.
Миний аав энэ эх орны төлөө 30 гаруй жил тэмцсэн. Энэ хэргийг зохиосон хүн бүртэй тэмцэж, арга хэмжээ авна. Бид заавал ялна.