М.Анхцэцэг хүндийн өргөлтийн Дэлхийн аварга боллоо

2021 оны 12 сарын 172021-12-17
М.Анхцэцэг хүндийн өргөлтийн Дэлхийн аварга боллоо

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж байгаа хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, аваргын алтан медаль хүртлээ.

Тэрбээр огцомоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр өрсөлдөгчөөсөө 6 кг-аар илүү гарч, Дэлхийн аварга боллоо. Манай тамирчин нийлбэрээр 250 кг-ыг өргөсөн бол дэд байрт шалгарсан Узбекистаны Т.Уабборова, хүрэл медальт Норвегийн С.Коанда нар ижил 244 кг-ыг өргөжээ.

Хэдхэн сарын өмнө Токиогийн олимпын шагналт байрт шалгарсан М.Анхцэцэг маань ийнхүү хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичиж, ДАШТ-ээс алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, анхдагч болж байв. Үүний дараа 2019 онд дахин хүрэл медаль хүртэж, медалиа ихэрлүүлсэн түүхтэй.

Аваргын алтан медаль хүртсэн өргөлтөө амжилттай гүйцэтгэсэн торгон агшинг хүргэж байна.

Санал болгох

Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 буюу нийт 40 дуудлага бүртгэгдлээ

1 цагийн өмнө
Н.Оюунболд: Магтаалд бялуурахгүй, шүүмжлэлд гудайхгүйг хичээж амьдардаг

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболдыг урилаа.

2 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР

5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 10 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

5 цагийн өмнө