Гадаад улсаас ирж байгаа бүх иргэнийг гурав хоног тусгаарлана

2021 оны 12 сарын 222021-12-22
Гадаад улсаас ирж байгаа бүх иргэнийг гурав хоног тусгаарлана

УОК-оос Засгийн газарт танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэлүүдийг өгчээ. Өмнө нь коронавирусийн омикрон хувилбар бүртгэгдсэн улс орноос ирсэн иргэдийг тусгаарлаж байсан бол өнөөдрөөс гадаадаас ирж буй иргэн бүрийг 3 хоног тусгаарлахаар болжээ. Омикрон хувилбарын нууц үе нь 48 цаг болж богиноссон тул иргэдийг 72 цаг тусгаарлаж, 96 дахь цаг дээр нь PCR шинжилгээ авч, хариу сөрөг гарвал гэр рүү нь явуулна хэмээн УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс өчигдөр мэдээлж байсан юм.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдөр "Дэлхийн нийт 90 гаруй улсад коронавирусийн халдварын "омикрон" хувилбар тархаад байна. Омикрон хувилбар тархахаас сэргийлэн улс орнууд янз бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Манай улсын хувьд нэр бүхий 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан байгаа. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж байгаа иргэдийг бүгдийг нь гурав хоног тусгаарлах ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргасан санал, зөвлөмжийг дэмжлээ. Нарийвчилсан зохион байгуулалтыг УОК хийнэ" гэлээ. 

Санал болгох

Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 буюу нийт 40 дуудлага бүртгэгдлээ

25 минутын өмнө
Н.Оюунболд: Магтаалд бялуурахгүй, шүүмжлэлд гудайхгүйг хичээж амьдардаг

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболдыг урилаа.

2 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР

4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 10 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

4 цагийн өмнө