Цагдаагийн алба хаагчийн санаачилгаар зарим нийгмийн асуудлууд нь шийдэгдлээ

2021 оны 12 сарын 222021-12-22
Цагдаагийн алба хаагчийн санаачилгаар зарим нийгмийн асуудлууд нь шийдэгдлээ

Алба хаагч Г.Гүррагчаагийн санаачилгаар эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч нарын цолны зэрэглэлийг нэмэгдүүлжээ.

 “Ковид-19” цар тахал гарснаар цагдаагийн алба хаагчдын ажлын ачаалал 50 хувиар нэмэгджээ. Тэдний нийгмийн асуудлын шийдэх ажил алба хаагчийн санаачилгаар хийгдэж эхэллээ. Тухайлбал эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч нарын цолны зэрэглэлийг нэмэгдүүлэхээр боллоо. Энэ нь алба хаагч тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.  Энэ шийдвэр гарахад голлон үүргийг гүйцэтгэсэн Г.Гүррагчааг онцолж байна.

 

Г.Гүррагчаа 15 дахь жилдээ цагдаагийн албанд ажиллаж байна. Тэрээр анх өөрийн хүсэлтээр цагдаагийн албанд орж, халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгын туслах төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж байсан. Одоо тэрээр нийтийн хэв журмыг хамгаалах албанд хүчин зүтгэж байгаа юм. Г.Гүррагчаа энэ жил эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч нарын цолны зэрэглэлийг нэг шатаар ахиулж, цагдаагийн хошууч зэрэглэлтэй болгожээ. Тэрээр цагдаагийн албаны  шилдэг алба хаагчаар тодорлоо.

Г.Гүррагчаа ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах байцаагч, цагдаагийн хошууч:

Энэ жил улсын хэмжээнд коронавирусийн цар тахалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас авах арга хэмжээнд хамгаалалт, зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээг албаны хамт олонтойгоо хийж хэрэгжүүллээ. Мөн эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч нарын цолны шатлалыг ахиулахад хувь нэмрээ орууллаа. Тэд хошууч цолны ранктай ажиллахаар боллоо. Мөн улсын хэмжээнд “Зэвсэг нэгдсэн” арга хэмжээ буюу галт зэвсгийн нэгдсэн тооллогыг амжилттай зохион байгууллаа. Нийт 93%-тайгаар тоологдсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ахисан түвшний үзүүлэлттэй гарсан. Эдгээр онцлог ажлыг хийж хэрэгжүүлснээр 2021 оноо үдэх гэж байна. Хамт ажилладаг хамт олон, үе үеийн цагдаагийн алба хаагчдын уур амьсгал ажил хийх гол эрч хүч маань болдог. Нийт “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн тангарагтай алба хаагчидтайгаа мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа бахархаж, урам зоригтой ажилладаг.

           Д.Түвшинбаяр Цагдаагийн харуулаас ажлын гараагаа эхэлж, тасгийн даргаар ажиллаж байна. Тэрээр ажилдаа чин сэтгэлээсээ хандаасай гэж албаныхандаа захидаг.

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга Д.Түвшинбаяр 23 дахь жилдээ Цагдаагийн албанд ажиллаж байна. Тэрээр 23 жилийн өмнө МУБИС-ийг Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ. Их сургуулиа төгсөнгүүтээ цагдаагийн албанд өөрийн хүсэлтээр орсон. Тэрээр Монгол Улс дахь Япон улсын элчин сайдын яамны харуулын цагдаагаас ажлын гараагаа эхэлж байсан. Улмаар эргүүлийн цагдаа, эргүүлийн офицер, салаан захирагч, салаан дарга, ахлах байцаагч хийж Цагдаагийн байгууллагын анхан шатаас нь дэвших зарчмаар ажиллан одоо тасгийн даргаар ажиллаж байна. Тэрээр Дорноговь аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журмын тасгийн 68 алба хаагчийг удирдан чиглүүлдэг. 2021 оны шилдэг удирдлагаар шалгарлаа.

267711659_600076204622336_240507972024420740_n.jpg

Д.Түвшинбаяр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын НХЖХ тасгийн дарга, Цагдаагийн хурандаа: Сургууль төгсөөд л энэ албанд өөрийн хичээл зүтгэл, хүсэл сонирхлын дагуу хүсэлтээ гаргаж орсон. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө ажиллах л хүсэл сонирхолдоо хөтлөгдөн залуу халуун насаа зориулж Цагдаагийн албандаа зориулж байна. Энэ албаараа бахархаж, урам зоригтой ажилладаг. Дээрээс нь ар гэрийн амьдрал, зовлон жаргал бидэнд бүгдэд нь бий. Гэвч бид хувийн амьдралаас илүү албаны ажил үйлчилгээг бодож ажилладаг. Залуустаа хандаж хэлэхэд сэтгэл зүтгэлтэй байвал амжилт гаргаж, өөрийнхөө хүч чадал, нөөц бололцоогоо бүрэн дайчилдаг хэмээн захидаг даа.

 

 

Санал болгох