МАН-ЫН БҮЛЭГ: Цар тахлын хуулийг 6 сараар сунгахыг дэмжлээ

2021 оны 12 сарын 202021-12-20
МАН-ЫН БҮЛЭГ: Цар тахлын хуулийг 6 сараар сунгахыг дэмжлээ

МАН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар цар тахлын хуулийг хэлэлцэж байгаа аж. Улмаар тус хуулийг 6 сараар сунгахыг дэмжсэн байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Арванхоёрдугаар сарын 31-нд дуусах байсан цар тахлын хуулийг 6 сараар сунгахыг дэмжсэн. Учир нь ковидын цар тахал үргэлжилсэн хэвээр байна. Мөн хил гааль хаагдсан байна. Тийм учраас цаашид эдийн засаг хүндэрч болзошгүй гэж үзэж байгаа. Энэ шалтгаануудаар цар тахлын хуулийг сунгахыг дэмжсэн. Гэхдээ зөвхөн хугацаа сунгах асуудлыг дэмжсэн. Ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаан, пүрэв гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх байх гэж бодож байна. Энэ ондоо багтааж, хэлэлцэж сунгах ёстой" гэв. 

 

Санал болгох

Дахин хуваарилалт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Хөдөө аж ахуйг ярианы сэдэв, үйлдэл болгосон хоёр нь Архангайгаас сонгогдсон Г.Тэмүүлэн, Булганаас сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ нар юм. Г.Тэмүүлэнгийн ажлын туршлага уул уурхайнх бол Ж.Бат-Эрдэнийнх зам тээврийнх. Харин хууль тогтоогчийн хувьд малын генетик нөөц, бэлчээр ашиглалт, жижиг дунд үйлдвэрлэл, малчдын нийгмийн асуудлаар хууль тогтоомжийн төсөл боловсруулж, санаачилгатай ажиллаж байгаагаараа Байнгын хорооны бусдаасаа тэд илүү ажиллаж байгаа.

6 цагийн өмнө
Дахин хуваарилалт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Жолоочийн хүүхэд гэдгээрээ Зам тээврийн сайд болж үзсэн Б.Энх-Амгаланд Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах хорооны академид сурч 1995-1999 онд УАХЕГ-т ажилтан хийж байсан намтар нь тус болохыг үгүйсгэхгүй.

6 цагийн өмнө
Д.ГАНБАТ: Бид гурав дахь хөршийн бодлогыг баримтлах ёстой

Монгол Улс, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2022” хээрийн сургуулилалт энэ сарын 1-15-ны хооронд болж буй. Энэ үеэр орон сууцны хороолол, гудамжаар танк явж,  дээгүүүр нь нисдэг тэрэг хөөрч байгаад иргэд шүүмжлэлтэй хандсан. Энх цагт дайн болох дохиог дуудаж байна гэж болгоомжилж буй. Энэ талаар Ардчилсан нам 4/11 ээлжит мэдээллийн цагаар өнөөдөр /2022.08.11/ хээрийн сургуулилтын үйл явцын талаар Засгийн газар нээлттэй мэдээлэх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.

12 цагийн өмнө
Дагуул хотуудыг барих "үлгэр"

Дагуул хотын тухай 20 жилийн өмнө дуугарч байсан ч өнөөдрийг хүртэл нийслэлдээ багтахаа байтлаа чихэлдэж, уулын орой дээр хүртэл гэр байшин бариад сууж байгаа нь төрийн бодлого шийдвэр хүндээ хүрдэггүйн бодит жишээ. 

13 цагийн өмнө