НЭГ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ХОББИТОЙ ЭКСТРИМ ГЭР БҮЛ

2
2021 оны 12 сарын 282021-12-28
НЭГ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ХОББИТОЙ ЭКСТРИМ ГЭР БҮЛ

Спортлог, тэр дундаа экстрим спортын төрлөөр хичээллэдэг залуу гэр бүлийг онцолж байна. М.Түмэн-Өлзийн гэр бүл  зундаа мото спорт, өвөлдөө снөүбордоор хичээллэдэг. Тэд эрүүл цэвэр агаарт гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай. Тиймээс цаг гарган сонирхон хичээллэдэг юм. Тэдний нэг өдрийг сурвалжилсныг хүргэе.

                      “Амралтын өдрөө экстрим спортоор хичээллэж өнгөрүүлдэг залуу гэр бүл”

Залуу хүмүүсийн жишгээр гэрийн эзэн М.Түмэн-Өлзий долоо хоногийн зургаан өдөр шаргуу ажилладаг. Харин завгүй өдрүүдийн төгсгөл болох бүтэн сайнд заавал гэр бүлдээ цаг зарцуулж, өөрийн хобби болон хүүхдүүдийнхээ дур сонирхлыг дэмжиж, чадавхжуулж байна. Энэ өвлийн тэдний бүтэн сайн бол снөүбордоор хичээллэх юм.  М.Түмэн-Өлзийн гэр бүл ам бүл тав. 3-8 насны гурван хүүхэдтэй. 

рахөха.JPG

Энэ айлын өрхийн тэргүүн М.Түмэн-Өлзий “ЭйрВинт ХХК”-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин эхнэр Э.Эрдэнэчимэг ханийнхаа арын албыг дааж, гурван хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшилд анхаарал хандуулах том үүргийг хүлээдэг юм.

image.jpg

М.Түмэн-Өлзийн гэр бүл анх 2015 онд цанын спортоор бие даан хичээллэж байжээ. Тухайн үед том хүү нь 2 ой гарантай байсан бөгөөд эхнэр хүүтэйгээ чөлөөт цагаа цанаар гулгаж өнгөрүүлдэг байсан байна. Одоо энэ гэрийн отгон гишүүн болох охин нь гурван настай. Гэсэн ч хоёр ахтайгаа снөүбордоор гулгах, зундаа гурван дугуйт болон жижиг мотоцикл унадаг байна.

өахыбөа.JPG

Хүүхдүүдээ бага гэлтгүй экстрим спортын төрлөөр хичээллүүлэх нь аливаад тэсвэр тэвчээртэй болох, сонирхсон зүйлдээ тууштай байх, тулгарч буй бэрхшээл саадыг даван туулах чадварыг бий болгодог байна. Тиймдээ ч хүүхдүүд нь багаасаа экстрим спортод дурлаж, жил хүрэхгүй хугацаанд хичээллэсэн чадвараараа тэмцээнд оролцож, цаашдын зорилгоо тодорхойлжээ.  

наөха.JPG

Гэр бүлээрээ нэг хүсэл сонирхол, хоббитой болсон М.Түмэн-Өлзийн гэр бүлийн бүтэн сайн бүр ийнхүү өнгөрдөг байна. Тэдний хувьд дуртай зүйлээсээ кайф авахаас гадна гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж, маш том дурсамж бүтээдгийг онцолсон юм. Мөн Түмэн-Өлзийнх 2020 оноос экстрим төрлийн аялал хийж эхэлжээ. Снөүборд, мото спортыг хослуулж аялах боломжтой байдаг. Тиймээс  гэр бүлээрээ снөүбордтэй өвлийн аяллаа Асралт хайрхан руу хийхээр төлөвлөжээ.

220192895_4301443519918776_7252915604519355539_n.jpg

Гэрийн эзэн М.Түмэн-Өлзий: Манай гэр бүлийн онцлог гэвэл гэр бүлээрээ чөлөөт цаг болон амралтын өдрөө экстрим спортоор хичээллэж өнгөрүүлдэг. Өвөлдөө снөүборд, зундаа мото спортоор хичээллэдэг.

Залуучууд бид цаг зав багатай байдаг. Долоо хоногийн зургаан өдөр ажилладаг. Тиймээс үлдэж байгаа цаг хугацаагаа өөрийн хобби сонирхолд зарцуулах хэрэгтэй байдаг. Мөн гэр бүлдээ цаг зав гаргах хэрэгтэй байдаг. Миний хувьд олдож байгаа энэ өдрийг хоёуланг нь хослуулж, хобби сонирхлоо гэр бүлийнхээ хобби болгосон юм.

Снөүборд бол маш сонирхолтой. Уйдахааргүй спорт. Өвөлдөө хотдоо, зундаа мөнхцастай уулнаас буух боломж байдаг. Миний хувьд 2015 онд хүүхдүүдээдээ 2-3 настайд нь цанын спортыг зааж байсан бол, снөүборд бол илүү экстрим болохоор мэргэжлийн багшаар сургасан. 

Санал болгох

Маргаашийн барилдаан цуцлагдлаа

Гэхдээ Шадар сайд С.Амарсайхан сар шинийн барилдааныг цуцлахгүй бөхийн барилдаан болдгоороо болно гэж мэдэгдсэн.

1 өдрийн өмнө
Сар шинийн бөхийн барилдаан болно

Шийдвэр нь гарсан ч, бөхчүүд барилдах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь хамгийн сүүлд зохион байгуулагдахаар төлөвлөсөн харцага цолны барилдаан цуцлагдсан. Тодруулбал, бөхчүүд допинг хэрэглэж шийтгүүлсэн бөхчүүдийг эсэргүүцэж барилдаанаа хийгээгүй. Тиймээс энэ удаад ч барилдаан болох нь тодорхойгүй байгаа юм. Харин иргэд сар шинийн бөхийн барилдаанд хүлээлт өндөртэй байна.  

1 өдрийн өмнө
Н.Батсуурь аваргыг цагаан сараар барилдах эсэхийг баасан гарагт шийднэ

Бөхчүүдийн зүгээс даян аварга Н.Батсуурийг эсэргүүцээгүй.

2 өдрийн өмнө
Өвлийн олимпод оролцох цанын тамирчид эрхээ баталгаажууллаа

Олон улсын цанын холбооны олимпын эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпын эрхийн болзлыг хангасан бөгөөд Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ Зохион байгуулах хороонд илгээх юм.

3 өдрийн өмнө