Гадаадаас ирж хариу нь эерэг гарсан хүн бүр ХӨСҮТ-д эмчлүүлнэ

2021 оны 12 сарын 312021-12-31
Гадаадаас ирж хариу нь эерэг гарсан хүн бүр ХӨСҮТ-д эмчлүүлнэ

Дэлхий нийтэд тархаад байгаа “Омикрон” хувилбар тархахаас сэргийлж Гадаад улсаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах байранд 3 хоног /72 цаг/-ийн хугацаагаар тусгаарлаж байна.  Үүнтэй холбогдуулан таны мэдэх ёстой 9 мэдээллийг хүргэж байна.

1. Нисэх онгоцны буудал дээр түргэвчилсэн болон бх-ПГУ шинжилгээнд хамрагдана.

1.1. Шинжилгээний хариу “Эерэг” тохиолдолд Тусгаарлах хэсэгт түр ажиглалтад орно. Дараа нь ХӨСҮТ рүү шилжүүлж эмчилгээнд оруулна.

1.2. Шинжилгээний хариу “Сөрөг” тохиолдолд урьдчилан бэлтгэсэн тусгаарлан ажиглах байр руу автобус, зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэгдэн 3 хоног /72 цаг/-ийн хугацаагаар тусгаарлагдана.

2. Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан иргэнийг 48 цагаас хойших хугацаанд давтан бх-ПГУ шинжилгээ авч, хариу нь “Сөрөг” тохиолдолд 72 цагийн дотор гэрийн ажиглалтад 7 хоног шилжинэ.

3. Давтан шинжилгээгээр хариу нь “Эерэг” тохиолдолд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны баг тусгаарлан ажиглах байрнаас тээвэрлэн эмнэлэгт хүргэн эмчилнэ.

4. “Эерэг” гарсан иргэний ойрын хавьтал болсон бол энэ тухай Танд ХӨСҮТ-өөс утсаар мэдэгдэнэ.

5. Иргэн танд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тухайн байранд ажиллаж буй резидент эмч үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмнэлэгт шилжүүлж болно.

6. Тусгаарлан ажиглах байранд байх хугацаанд мансууруулах болон согтууруулах ундааны зүйл, тамхи, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнээс бусад зүйлээр эргэлт авч болно.

7. Асран халамжлах хүнгүй насанд хүрээгүй хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, асаргаа шаардлагатай хүмүүст ар гэрээс нь асран халамжлах хүнийг тусгаарлан ажиглах байранд хамт тусгаарлана.

8. Тусгаарлан ажиглах байранд орох хүн 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50.000 (тавин мянга) төгрөг, 13–аас дээш насны хүн 100.000 (нэг зуун мянган) төгрөг, унааны төлбөр нэг хүний 20.000 (хорин мянган) төгрөгийг буусан тусгаарлан ажиглах байранд төлнө.

Нэмэлт төлбөртэй буудалд тусгаарлагдахыг хүсвэл урьдчилан тухайн тусгаарлан ажиглах байр /Кемпински 94000198; Туушин 95096012; Ибис 99171559; Новотел 99009098; Рамада 99114060; Корпорэйт Конвеншн 99111355; Холедэй Инн 80002249/-д захиалга өгнө.

9. Тусгаарлан ажиглах байртай холбоотой санал, хүсэлт, мэдээллийг “Мэдээллийн нэгдсэн лавлах 119” дугаарын утсанд авна.

269965277_369593364972985_2981777226647940997_n.jpg

Санал болгох

Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 буюу нийт 40 дуудлага бүртгэгдлээ

2 цагийн өмнө
Н.Оюунболд: Магтаалд бялуурахгүй, шүүмжлэлд гудайхгүйг хичээж амьдардаг

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболдыг урилаа.

3 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР

5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 10 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

6 цагийн өмнө