"Гоожингийн өндөр"-ийг сэргээн засч, газрын зөвшөөрлийг цуцлахаар боллоо

2021 оны 12 сарын 292021-12-29
"Гоожингийн өндөр"-ийг сэргээн засч, газрын зөвшөөрлийг цуцлахаар боллоо
Өнөөдөр Монголчууд үндэсний тусгаар тогнолоо сэргээн тунхаглаж, Манжийн дарлалаас чөлөөлсөн өдрөө тэмдэглэж байна. Гэвч бид түүх, соёлгүй болчихвол тусгаар тогтнол дархлаагүй болно.
Тиймээс Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрээр Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн амьдарч байсан, Улаанбаатар хотын анхны Европ хийцийн барилгуудын нэг түүх, дурсгалын үнэт өв болсон "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтад авч, газрын зөвшөөрлийг цуцалж, сэргээн засварлахаар боллоо.
 
Ирэх оны 4-р улиралд багтаан сэргээн засварлах, орчныг нь тохижуулж, музейн зориулалтаар ашиглахыг хариуцсан хүмүүст үүрэг болголоо.
 
Харин газар эзэмшилтэй холбоотой маргаан үүссэн. Үүнд:
-Гоожингийн өндөрийн газар ямар замаар хувьд шилжсэн болохыг хуулийн байгууллагаар шалгуулна.
-Одоо газар эзэмшиж байгаа иргэнд яг бодитоор хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдгийг шүүхээр тогтоолгоно.
Төсвийн мөнгийг тооцоо судалгаа, баталгаагүй зүйлд зарцуулж болохгүй гэсэн шийдвэр гаргалаа.
 
Шинэчлэх ажил, хуулийн маргаанаас гадна "Гоожингийн өндөр"-ийг яаралтай хамгаалалтад авах шаардлага үүсч байгаа. Үгүй бол санаатай санаандгүй байдлаар түүх, соёлын өвөө алдах эрсдэл өндөр.
Нийслэлийн удирдлагын баг цаашид түүх, соёлын өвөө хамгаалж үлдэх, сэргээн засварлахад онцгой анхаарч ажиллах юм байна.
11.jpg
33.jpg

 

Санал болгох

Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 буюу нийт 40 дуудлага бүртгэгдлээ

2 цагийн өмнө
Н.Оюунболд: Магтаалд бялуурахгүй, шүүмжлэлд гудайхгүйг хичээж амьдардаг

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболдыг урилаа.

3 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР

5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 10 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

6 цагийн өмнө