Дээвэртээ хүлэмжтэй Монголын анхны сургууль мэргэжлийн боловсрол олгодог

2021 оны 12 сарын 292021-12-29
Дээвэртээ хүлэмжтэй Монголын анхны сургууль мэргэжлийн боловсрол олгодог

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55-р сургуульд оюуны бэрхшээл, тархины саажилт, аутизм, дауны хам шинжтэй хүүхдүүд суралцдаг тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургууль юм. Тэд 1-12-р ангид суралцдаг бол ахлах ангид нь мэргэжлийн боловсрол олгодог.

Цэцэрлэгчин, ногоочны мэргэжил эзэмшүүлэх ангидаа зориулж дээврийн хүлэмжийг бий болгожээ. Энэ сургууль дээвэртээ хүлэмжтэй Монголын анхны сургууль юм.

Учир нь тархины саажилттай, оюуны бэрхшээлтэй  хүүхдүүд Мэргэжил Сургалт Үйлдвэрийн төвд суралцах боломжгүй байдаг. Учир нь тэдний сурах орчныг бүрдүүлээгүй байдгаас гадна тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах, бэлтгэгдсэн багш байдаггүй.

Г.Ганжаргал багш 10 дахь жилдээ Нийслэлийн ЕБ-ын 55-р сургуульд багшилж байна. Тэрээр Биологийн багш мэргэжилтэй. Их сургуулиа төгссөнөөр энэ сургуульд ажилд орсон. Ажиллаж байх явцдаа МУБИС-ийн тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах багшийг мэргэшүүлэх анги нээгдэхэд анхны суралцагчаар нь элсэж төгсчээ. Тэрээ цэцэрлэгчин, ногоочны мэргэжилтэн бэлтгэх ангид багшилдаг. Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажилладаг учраас тэдэнд гарт баригдаж, нүдэнд харагдах практик хичээл орсноор илүү үр дүнтэй байдгыг ажиглажээ. Тиймээс хүлэмж байгуулах, сургалтын практик танхим нээхээр төсөл бичсэн.

Төслийг сургууль болон хувь хүмүүс санхүүжүүлснээр 2018 оноос үйл ажиллагаа нь эхэлжээ. Одоогоор 6 төрлийн хүнсний ногоо тариалж, 4-5 мод үрслүүлэх ажлыг дээврийн хүлэмждээ хийдэг. Харин сургалтын танхимын хажуу талын тасалгааны ургамал үрслүүлж, тариалах ангид 60 төрлийн 300 гаруй тасалгааний цэцгийг ургуулж байна.

267906021_270477308481101_7299767551663829001_n.jpg
270226078_1113168499456156_6667682239021168393_n.png

 

270239462_320636193110773_2370414636994767792_n.png
269881119_313609973997301_7349294023206723969_n.jpg

Нийслэлийн ЕБ-ын 55-р сургуулийн багш Г.Ганжаргал: Дээврийн хүлэмж маань цэцэрлэгчин, ногоочны ангид суралцдаг хүүхдүүдийн дадлага ажил явагдах сургалтын бааз болдог. Хүнсний ногоо хэрхэн тариалж, арчилж ургуулах талаарх дадлагаа энд хийдэг гэсэн үг. Сургуулийн дээвэр дээр хүлэмж нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд ахуйн дадал хэвшил суулгах, амьдрал хөдөлмөрт нь бэлдэх, хүнсний ногоог хэрхэн тарьж ургуулахыг зааж сургах үүднээс бий болгосон. Миний хувьд биологийн багш мэргэжилтэй учраас мэргэжлийн боловсрол олгох энэ ангийн хариуцдаг. Манай анги 14 сурагчтай. Манай сурагчид онцлогтой. Ялангуяа манай оюуны бэрхшээлтэй хүүхдүүд зүгээр нэг самбар дээр ийм байдаг шүү гэж заахаас илүү гараар нь бариулж, хажууд нь бодитоор харуулвал үр дүнтэй байж дадал суудаг.

55-р сургуульд оюун ухааны бэрхшээл, тархины саажилт, аутизм, даунтай хүүхдүүд 1-12-р ангид суралцдаг. Тэд хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахыг зорьж ажилладаг. Тиймээс ч  10-12-р ангийнханд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулахын тулд цэцэрлэгчин ногоочны анги, тогоочийн болон зочид буудлын ангийг тусгайлан бий болгожээ. 

Зочид буудлын өрөөний үйлчлэгч бэлтгэх анги 2016 онд байгуулагдсан. Харин 4 одтой зочид буудлын эишгээр тохижуулсан практик танхим 2019 онд бий болжээ. Багш нар төсөл бичиж, Австралийн Засгийн газрын санхүүжилт авснаар багш нар өөрсдөө загвар дизайныг гарган тохижуулжээ. Жишээ нь өрөөний ханыг технологи, дизайны багш нар гардан хийжээ. Энэ ангийг 12 хүүхдэтэй нэг анги төгссөн бол одоо хоёр дахь элсэлтийн 10 сурагч 10-р ангидаа сурч байна.

267721333_645052536529330_6817119774086741968_n.jpg

Нийслэлийн ЕБ-ын 55-р сургуулийн дизайн, технологийн багш Г.Лхагважав:

Бид энэ ангид онолын хичээлээ үздэг бол арын анги болох 4 одтой зочид буудлын стандартаар тохижуулсан ангид практик ажлаа явуулдаг. Хөнгөн, хүндэвтэр, хүнд төрөл бүрийн бэрхшээлтэй хүүхдүүд ажилладаг учраас хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтын үйл ажиллагааг явуулдаг.

Зочид буудлын үйлчлэгч хүн яг яаж ажиллах ёстой бүх үйлдлийг энэ ангидаа явуулдаг. Үйлдвэрлэлийн дадлагаа Шангри-Ла, Кэмпински зэрэг зочид буудлуудад хийдэг. Төгсөгчдийг ч газрууд дуртайяа ажлын байраар хангадаг. Харамсалтай нь сүүлийн хоёр жил цар тахлын улмаас зочид буудлын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. Хэвийн байдалд орсон тохиолдолд эргээд ажлын байраар зуучлахаар болсон. Хүүхдүүд манай тусгай хэрэгцээт, онцлогтой хүүхдүүд. Тийм болохоор онцлог тус бүрээс нь шалтгаалж сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хийх ёстой үйлдлийг дарааллын дагуу заадаг. Харин хүндэвтэр, хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эхлээд картын аргаар хичээлээ ордог. Жишээ нь аль нь нүүр гарын алчуур вэ, хаана байрлах вэ гэдгээс эхлээд картын арга ашиглаж, зургаар таниулан заадаг. Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ганцаарчилсан сургалт ч явуулдаг. Хүүхдүүд тусгай хувцсаа өмсөж, дадлагын ангидаа ордог. Бүх зүйлийг дэс дарааллын дагуу, эмх цэгцтэй байхад эхнээс нь суралцдаг.

Зочид буудлын өрөөний үйлчлэгчээр 3 жил сурсан хүүхдүүд мэргэжлийн үнэмлэхтэй сургуулиа төгсдөг. Харин хүндэвтэр, хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрийнхөө ахуйн орчныг цэвэрлэж сурдаг. Аав ээждээ болон өөртөө ч тус дэм болдог.

269786080_639198887127162_2975443641511669978_n.jpg
269749887_210302297979493_371055837767250282_n.jpg

 

Санал болгох

Нэр дэвшүүлэх квот доод хязгаар болохоос тааз биш

Хэрэв парламент “бага ард түмэн” мөн юм бол хүн амын тал болсон эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентын талыг бүрдүүлэх ёстой болж таарна.

11 өдрийн өмнө
Зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилга байна

​​​​​​​Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн гурван барилга байна. Мөн Ундны усны эх үүсвэрт барьж байгаа таван барилга байгаа юм.

17 өдрийн өмнө
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий!

55 нэр төрлийн бүтээгдэхүүнийг ойрын хоёр жилийн хугацаанд дотоодоос хангана гэдгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэлсэн. Тэрбээр баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор импортын татварын үе шаттай нэмэгдүүлэхээр болсныг онцолсон юм.

23 өдрийн өмнө
Элчин сайдууд: В.Путин империалист бодлогоороо дэлхийд буруу хандлагыг тогтоож байна

В.Путин АНУ, Европын холбооны /ЕХ/   удирдлагуудтай биечлэн болон цахим удаа дараагийн уулзалтууд хийх үеэрээ “ОХУ Украинд довтлохгүй гэж амалж байсныг дэлхий нийт мартаагүй. Гэвч тэр хэлсэндээ хүрээгүй. ОХУ, Украин руу халдлага эхлүүлсэнээс хойш нэг жил өнгөрчээ. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 24-ны өдрөөс  хүн төрлөхтний түүхэнд үлдэх  хар өдрүүд эхэлсэн юм. щ

24 өдрийн өмнө