“Далайхүү” төвийн арын уурын зуухны утаа шүүгч шүүлтүүр бүрэн ажиллаж эхэллээ

2021 оны 12 сарын 292021-12-29
“Далайхүү” төвийн арын уурын зуухны утаа шүүгч шүүлтүүр бүрэн ажиллаж эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны аравдугаар сарын 8-ны 123 тоот тушаалд “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн зориулалтаар уур үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагын уурын зууханд 2021 оны тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Гэвч “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тус тушаалын хэрэгжилтийг 2022 оны тавдугаар сарын 15 хүртэл буюу нэг жилээр хойшлуулсан.

Улаанбаатар хотод түүхий нүүрс, мидлинг түлж байгаа 100 кВт-аас дээш хүчин чадалтай 256 байршлын 464 уур үйлдвэрлэгч зуух бий. Харин 2022 оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийт 73 байршлын 182 уурын зуухны түүхий нүүрсний хэрэглээг зогсоохоор болжээ. Тус 182 зуух нь жилдээ 130 мянган тонн түүхий нүүрс, 68 мянган тонн мидлинг түлдэг байна. Түүхий болон хагас боловсруулсан нүүрсний хэрэглээг зогсоон, айл өрх, аж ахуй нэгжүүдийг төвийн дулаан болон хийн дулаанд холбох, цахилгаанаар дулааны асуудлыг шийдвэрлэх боломжтой аж.  Өнөөдрийн байдлаар тус 182 зуухнаас хоёр зуухны түлшний хэрэглээг зогсоожээ.

Харин иргэд, олон нийтээс хамгийн их шүүмжлэл дагуулдаг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Далайхүү” худалдааны төвийн ард байрлах уурын зуухнаас ялгарах утааг багасгах, тухайн бүс орчмын агаарын чанарыг сайжруулахаар туршилт хийж эхэлжээ. Тус уурын зуух нь дээрх 182 зуухны тоонд багтаагүй тул яаралтай арга хэмжээ аван, зуухнаас ялгарах утааны хоруу чанарыг бууруулах технологийн шийдлүүдийг туршиж байгаа юм. Тодруулбал, дээрх зууханд 14 хоногийн өмнөөс мидлинг түлж, утаа шүүгч хуурай шүүлтүүрийг ажиллуулж эхэлжээ. Ингэснээр утааны бохирдол, тоосжилт 10-20 хувиар буурсан байна.

270182408_1136208593856087_3228463288865944188_n_20211228092119.jpg

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Далайхүү” худалдааны төвийн ард байрлах уурын зууханд суурилуулсан утаа шүүгч шүүлтүүрийн ажиллагааг шалгалаа. Тус уурын зуух нь 190 айлыг дулаанаар хангаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 190 айлын янданг нэг уурын зуухаар орлуулж байгаа гэсэн үг.

270191737_336555188030440_770451948153956342_n_20211228092120.jpg

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн “Далайхүү” төвийн ард гурван жилийн өмнө БНСУ-д үйлдвэрлэсэн зуух суурилуулсан. Тухайн жилдээ Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 190 нам даралтын халаалтын зууханд хуурай болон усан циклонтой утаа шүүгч шүүлтүүр суурилуулсан. “Далайхүү” төвийн дэргэдэх зууханд хуурай утаа шүүгч шүүлтүүрийг суурилуулсан байгаа. Д.Ихбаяр даргын үүрэг, чиглэлийн дагуу түлшний туршилт хийн, утаа шүүгч шүүлтүүрийг  бүрэн ажиллуулж эхэлсэн” хэмээв.

262773878_616889526209113_9014867214104104713_n_20211228092116.jpg

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Зуухны яндангаас ялгарч буй утааг нүдээр харахад маш их өөрчлөлт харагдаж байна. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхад PM 10, PM 2.5 зэрэг өргөн болон нарийн ширхэгтэй тоосонцрын хэмжээ мэдэгдэхүйц өндөр байсан. 14 хоногийн өмнөөс мидлинг түлээд, тодорхой хугацааны дараа хэмжилт хийхэд тоосжилт 10-20 хувиар буурсан бөгөөд энэ орчмын агаарын чанар мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгаа. Маргаашаас эхлэн мэргэжлийн байгууллагаар тогтмол хэмжилт хийлгэн, тоосжилтын хэмжээг шалгана” гэв.

Тэрбээр арванхоёрдугаар сарын 31-н хүртэл “Далайхүү” төвийн ард байрлах уурын зуухнаас ялгарч буй утаанд хэмжилт хийж, агаарын чанар, тоосжилтын өөрчлөлтийг мэдээлэхийг  холбогдох албаныханд үүрэг болголоо.

Санал болгох

Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг боллоо

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол-Францын төв хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Франц хэлтнүүдийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

1 цагийн өмнө
Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгч буй. Тэгвэл өнөөдөр 2023 онд хийх ногоон байгууламж, явган хүний замын ажил болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглө

3 өдрийн өмнө
Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав

3 өдрийн өмнө
Налайх дүүрэгт 100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнүүлж буй

4 өдрийн өмнө