Гэм буруугүй хүнд 15 хэрэг тохсон цагдаа нарт торгох ял оногдууллаа

2022 оны 1 сарын 52022-01-05
Гэм буруугүй хүнд 15 хэрэг тохсон цагдаа нарт торгох ял оногдууллаа

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/  мөн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан     /эрүү шүүлт тулгах/  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2022 оны 01 дүгээр  сарын 04, 05-ны өдрүүдэд  хянан хэлэлцлээ.
        Шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарыг ЭХТА-ийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 10.000.000 / арван сая/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалайг нарыг ЭХТА-ийн 21.1 дүгээр  зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Гандалайг 7.500.000 төгрөгөөр торгох ялаар, 

шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл нарт  тус бүрт нь 6.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Г.Гандалайг нийт 17.500.000 төгрөгөөр, Д.Чинбат, Д.Батцэнгэл нарыг нийт 16.500.000 торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Санал болгох

Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ

БНХАУ-д цахимаар зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын “ABU Robocon-2021” тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлж, 2019 оны амжилтаа давтжээ.

2 цагийн өмнө
"Тавантолгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг буулгаж цэцэрлэгт хүрээлэн барина

Улмаар айл өрхүүд Нийслэлийн засаг дарга болон БОАЖЯ-нд олон удаагийн гомдол гаргаж асуудлыг шийдэж өгөхийг хүссэн.

2 цагийн өмнө
Хөгжлөөс хойш татсан НАЙДВАРГҮЙ зээлдэгчид

Ингээд хамгийн их өртэй болон улс төрчдийн хамаарал бүхий компаниудыг нэрлэж байна.  

5 цагийн өмнө
Тавчигтай ээжээр далимдуулж ТӨРИЙН тэргүүний замналаа эхлүүлсэн түүхэн өдөр

Өнөөдөр тавчигтай ээжээр далимдуулж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон түүхэн өдөр. Энэ өдрийн гавьяагаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр хариуцлага хүлээн огцорч, өдгөө Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болоод буй юм.

6 цагийн өмнө