С.Батцэцэг: Төрийн байгууллага Жендэрийн эрхийг хангах үүрэгтэй болохоос, ялгаварлан гадуурхах ёсгүй

2022 оны 1 сарын 62022-01-06
С.Батцэцэг: Төрийн байгууллага Жендэрийн эрхийг хангах үүрэгтэй болохоос, ялгаварлан гадуурхах ёсгүй

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-аас тогтоол гаргаж, “Дархан бэр” цол тэмдгээр шагнуулах иргэдийн бүрдүүлэх материалыг жагсаасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж буй. Энэ сэдвийн хүрээнд Жендэрийн үндэсний хорооны тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэгтэй ярилцлаа.

С.Батцэцэг: “Дархан бэр” шалгаруулах журам Жендэрийн эрхийг ноцтой зөрчиж байна

-“Дархан бэр” цол тэмдэгт тавигдах шаардлага олон жилийн өмнөөс иргэдийн бухимдлыг төрүүлж, эмэгтэйчүүдийг төрүүлсэн үрээр нь ялгаварлан гадуурхаж байгаа хандлага нийгэмд байна. Сүүлийн жишээ саяхан гарсан. Тэгвэл Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Дархан бэрийн асуудал ганцхан энэ жил яригдаж байгаа асуудал биш. Өмнө нь орон нутгийн өмчит болон төрийн байгууллагуудад их гарч байсан. Тэгээд энэ талаар өмнө нь Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх үндэсний шинжээчдийн бүлэг ажиллаж дүгнэлт гаргаж байсан. Тэрхүү дүгнэлтээ ажлын албанд танилцуулж, ЗГХЭГ-т хүргүүлж байсан. Манай улс жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр ОУ-ын гэрээ конвенцид нэгдэж орсон байдаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрхийг тэгш хангах чиглэлд Монгол Улс олон улстай хамтарч ажиллах амлалт өгсөн байдаг. Тэгэхээр “Дархан бэр” шалгаруулах дүрэм журам нь Монгол Улсын Үндсэн хууль, хамт батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн төдийгүй олон улсын гэрээ конвенцыг зөрчсөн байгаа юм. Тиймээс ЖҮХ-ноос дахин дүгнэлт гаргаж холбогдох төрийн болон төрийн бус байгууллагад хүргүүлнэ. Мөн Төрийн байгууллагын үндсэн үүрэг нь Жендэрийн тэгш эрхийг хангахад чиглэсэн байх ёстой. Гэтэл төрийн байгууллага нь өөрөө иргэдийг ялгаварлан гадуурхаж байна.

-Цаашид дархан бэр цол тэмдгийг олгох нь зөв үү. Эсвэл журамд нь өөрчлөлт оруулах ёстой юу?

-Манай байгууллага шууд чиглэл өгөх үүрэгтэй байгууллага биш.  Харин Ерөнхий сайд манай хороог ахалдаг. Тиймээс эхлээд журам шаардлага нь энэ энэ заалтыг зөрчиж байна гэсэн дүгнэлтийг хүргүүлж байгаа юм. Харин цаашид Ерөнхий сайд үүрэг чиглэл өгч ажиллах байх. Одоогийн сонгон шалгаруулах журам бол хүний тэгш эрхийг маш ноцтой зөрччихөөд байгаа юм л даа. Тухайлбал, эрэгтэй эмэгтэй хүүхэд төрүүлснээр нь ялгаварлан гадуурхаж байна. Дээрээс нь тоо заагаад өгчхөж байна. Хүүхдийг  төрөхөөс нь өмнө ялгаварлан гадуурхаж байна. Эмэгтэй хүнийг ямар хүйсийн хүүхэд төрүүлсэн бэ гэдгээр нь ялгаварлан гадуурхаж байна.  Мөн эмэгтэй хүнийг гэр бүл зохиох эрхийг нь боомилж байна. Яагаад гэхээр нэг нөхрийн гурван эрэгтэй хүүхэд төрүүлсэн байх, өргөж авсан хүүхдийг тооцохгүй гэдэг шаардлага орсон байсан.
Хүмүүс өв уламжлал гэж ярьдаг л даа. Өв уламжлал гэдэг зүйлийг бол бид бүхэн үгүйсгэхгүй. Тухайлбал хууль нь дээр тодорхой заагаад өгчихсөн байж байгаа. Ялгаварлан гадуурхалтад тооцохгүй зүйлүүд байж байгаа. Тодорхой хүйсэнд чиглэсэн урлаг соёлын арга хэмжээ, үйлчилгээ байдаг. Эдгээрийг бол үгүйсгээгүй. Гэтэл энэ дархан бэр шалгаруулах дүрэм журам нь үүнд нийцэхгүй байгаа юм.            

-Та дээр холбогдох хуулиудыг зөрчиж байна гэлээ. Зарим хүмүүс өв уламжлал гэж ярьдаг. Яг ямар хуулийн зүйл заалтыг зөрчиж байна вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа хэн ч байсан Үндсэн хуульд захирагдах үүрэгтэй. Зарим хүмүүс өв уламжлал гэж ярьдаг. Үүнийг үгүйсгээгүй. Гэхдээ бас иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрх үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байгаа.

Тухайлбал, “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”

Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, ХҮЙС, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”,

Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11-т: “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй.”

Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохионо.” Гэж тус тус заасан.

Харин Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд:

4.1.3. “жендэрийн хэвшмэл үзэл, гэж улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн талаар хүйсийн шинжээр уламжлагдан тогтсон ялгаатай ойлголт, хандлагыг,

4.1.4. “жендэрийн ялгаварлан гадуурхалт” гэж улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд болон аливаа бусад салбарт эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсийн шинж, гэрлэлтийн байдлаар ялгаварлах, үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг,

4.1.5. “жендэрийн шууд ялгаварлан гадуурхалт” гэж бусдыг хүйсээр ялгаварлаж адил буюу ижил төстэй нөхцөлд эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэсэн, эсхүл хүргэхийг оролдсон үйлдлийг,

6.1. “Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглоно” хэмээн тус тус заасан. Тиймээс дархан бэр өргөмжлөх зэрэг түүнтэй төстэй арга хэмжээ нь үр хүүхдүүдээ хүйсээр нь ялгаварлахын зэрэгцээ эмэгтэйчүүдийг ямар хүйсийн хүүхэд төрүүлснээс нь хамааруулан ялгаварлан гадуурхсан агуулга бүхий байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.

 

Санал болгох

Х.Тэмүүжин: Ардын намын өмнөөс ардчилсан Үндсэн хуулийг мэрнэ гэдэг бол доромжлол

Хуульч Х.Тэмүүжинтэй олон ярилцаж байна даа. Төрд УИХ-ын гишүүн, сайд хийж, намд албан тушаал хашиж, сургуульд багшилж байхдаа тэр сэтгүүлчдээс зугтаж байгаагүй ил эх сурвалж. Эрх зүйн салбарт үргэлж хүчтэй дуу хоолой байдаг түүнтэй дахиад л “цаг үеийн асуудлаар” ярилцсанаа хүргэе.

14 өдрийн өмнө
С.Батцэцэг: Төрийн байгууллага Жендэрийн эрхийг хангах үүрэгтэй болохоос, ялгаварлан гадуурхах ёсгүй

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-аас тогтоол гаргаж, “Дархан бэр” цол тэмдгээр шагнуулах иргэдийн бүрдүүлэх материалыг жагсаасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж буй. Энэ сэдвийн хүрээнд Жендэрийн үндэсний хорооны тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэгтэй ярилцлаа.

15 өдрийн өмнө
"Бэрхшээлд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэдэг тамирчин"| Б.ДАВААСҮРЭН

Бэрхшээл сааданд бууж өгдөггүй бүхний өөдөөс инээмсэглэж явдаг Б.Даваасүрэнг онцолж байна. Тэрээр өнгөрсөн хоногуудад “ChoironGoo” хуудсанд өөрийн туулж ирсэн 29 жилийн түүхийг хуваалцаж, олны анхаарлыг татсан билээ.  Түүний хувьд багаасаа аавдаа зодуулж, ээж дүү нараа бусдаас өмгөөлж эрийн цээнд хүрсэн ч, амьдралын нугачаанд самарт явж байгаад хүнд гэмтэж, нуруу нугасандаа гэмтэл авсан. Суумгай болсон ч амьдралд бууж өгөлгүй ахин тэмцсэн ч шарх нь идээлж олон удаагийн хагалгаанд орж нэг хөлөө тайруулжээ. Гэсэн ч ахин бэрхшээлд түүртэлгүй тамирчин болж өнөөдөр туялзуур сэлэмний УАШТ-д орохоор бэлтгэлээ хийж байна. Түүний зорилго бол Паралимпод орж амжилт үзүүлэх юм.

18 өдрийн өмнө
Т.Доржханд: 100 хувь гишүүдээр Засгийн газрыг бүрдүүлсэн ч хариуцлага тооцож болно

76+ булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд оролцлоо. Түүнтэй Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал болон сонгодог парламент, сонгуулийн холимог тогтолцооны талаар ярилцлаа.

25 өдрийн өмнө