УОК-ыг хууль бус шийдвэр гаргасан хэмээн шүүхэд өгчээ

2022 оны 1 сарын 142022-01-14
УОК-ыг хууль бус шийдвэр гаргасан хэмээн шүүхэд өгчээ

УОК албажаагүй шийдвэр гаргаж тусгаарлалтын журамд нийт 11 удаа өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн хэмээн үзэж УОК-ыг шүүхэд өгчээ. Энэ нь 24,025 иргэн хуулийн үндэслэлгүй шийдвэрээр өөрсдөө төлбөр төлж  зорчих эрхээ хязгаарлуулсан гэсэн үг юм. Хэрвээ захиргааны шүүхээр УОК-ыг буруутай гэж үзвэл тухайн иргэд шүүхэд нэхэмжлэл гаргаж, тусгаарлалтын зардлаа буцааж авах боломжтой болно.

Хуульдчын зүгээс УИХ цар тахлын тухай хуулийг ямар ч судалгаа шинжилгээгүй баталсныг шүүмжиллээ. Өнгөрсөн хугацаанд энэ хуулийг 4 удаагийн өөрчилж, 92 зүйл заалтыг шинэчилжээ. Ингэхдээ хүний эрхийн зөрчил гарсны дараа алдаагаа засч явсан байна. Цар тахлын үед гадаадаас ирсэн иргэдээ хамгийн удаан хугацаанд буюу 35 хоног тусгаарласан улс бол Монгол.

Мөн иргэд зөвхөн тусгаарлагдах зардалд маш их хэмжээний мөнгөн зардал гаргасан. Үүнд  нэг иргэн дунджаар 1 сая 200 мянган төгрөг, 4 ам бүлтэй өрх дунджаар 5,6 сая төгрөг зарцуулжээ.

ахы.JPG

“ӨМГӨӨЛЛИЙН ФИДЕЛИТАС ПАРТНЕРС” ХХН-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, ХУУЛЬЧ Б.НАРАНЦЭЦЭГ:  Нийтэд хандаж гаргаж байгаа зорчих эрх хязгаарлах иймэрхүү шийдвэр гаргах ийм журам тогтоохдоо, ХЗДХ-ийн яамаар хянуулаад, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ёстой байтал УОК 35 хоног тогтоож байсан гурван удаагийн шийдвэр болоод үүнээс хойш гарсан нийт 9 удаагийн шийдвэрийг алийг нь ч бүртгүүлээгүй байдаг. Ийм алдаа гарсан. 

өахыбөха.JPG

ГАДААДАД ГАЦСАН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ Г.ЭРДЭНЗУЛ: Анх 35 хоног тусгаарлалтад байлгадаг байсан. Гэтэл өнөөдөр долоо хоног тусгаарлаж байна. Бүтэн 2 жилийн хугацаанд 10 гаруй удаа шийдвэрээ өөрчилсөн байна. Магадгүй 35 хоногийн тусгаарлалт байдаггүй байсан бол, хүмүүс хайртай хүмүүстэйгээ уулзаж чадах байсан болов уу. 

Иргэдийг өндөр зардлаар 35 хоногоор тусгаарласан нь хууль бус байсан гэж үзсэнээс гадна УОК ковидын үеийн санхүүгийн зардлаа шилэн дансаар тайлагнаагүй байна. Үүнд Нийслэлийн аудитын газар ч зардлаа тайлагнах шаардлага хүргүүлсэн. Тэд цар тахлын үед яаралтай гэдэг тайлбараар хуулийн дагуу ажиллаагүйг иргэд шүүмжиллээ. 

ХҮЭК-оос УОК-ын шийдвэр алдаатай байж, хуулийн 4 зүйл заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарчээ. УОК хуульд үндэслэх зарчим баримтлахгүй байгаа учраас залуу өмгөөлөгчдийн баг УОК-ыг шүүхэд өгөөд байна.

Уок ямар хуулийн заалт зөрчсөнийг та бүхэнд харуулья.

Үүнд:

ҮНДСЭН ХУУЛЬ

Арван зургадугаар зүйл

13/халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.

Арван есдүгээр зүйл

2.Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно" гэж заасан байдаг. Өчигдөр шинэ үндсэн хууль батлагдаад 30 жил болж буй өдөр тохиож байгаа ч цар тахлын үед төр түмнийхээ эрхийг хамгийн их зөрчжээ.

 

Санал болгох

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоолоо

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

18 минутын өмнө
Золбин нохой, муурны устгал эхэллээ

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй.

2 цагийн өмнө
Ачилтын компанийн жолооч осол гаргажээ

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх үйл ажиллагаа эрхэлдэг "Бат зэв" ХХК-ийн Киа бонго маркийн автомашины жолооч нь G Mobile төвийн байрыг мөргөж, зам тээврийн осол гаргасан байв. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

2 цагийн өмнө
А.Амбасэлмаа: Өдөрт нэмэгдэх халдварын тохиолдол 2-3 дахин ихсэж байна

Хоёр удаа хийсэн үнэлгээгээр эрсдэл маш өндөр гэж гарсан. Омикроны тархалтын хурд маш эрчтэй байна. Монгол Улсад өдрөөс өдөрт нэмэгдэх тохиолдлын тоо 2-3 дахин ихсэж байна. Лабораторийн шинжилгээнд эзлэх эерэг сорьц 24-27 хувиар өсөж байна.

2 цагийн өмнө