Г.Занданшатар: Г.Тэмүүлэнгийн санаачилсан тогтоолын төсөл төрсөн өдрөөр нь дэмжигдлээ

2022 оны 1 сарын 142022-01-14
Г.Занданшатар: Г.Тэмүүлэнгийн санаачилсан тогтоолын төсөл төрсөн өдрөөр нь дэмжигдлээ

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдааны эхний асуудал бол “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл юм. Энэхүү төслийг 50 гишүүнээс 30 нь дэмжиж баталлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүн Г.Тэмүүлэнгийн төрсөн өдөр тохиож байна. Өөрийнх нь санаачилсан төсөл төрсөн өдрөөр нь дэмжигдлээ" гэв.

Уг тогтоолын төслийн анхны хувилбарт зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийн байрны урьдчилгааг төр даана гэсэн зохицуулалт орж байсан. Харин өнөөдрийн баталсан тогтоолын төслөөр нарийвчлан тусгаагүй юм. Нэг ёсондоо Засгийн газраас өргөн барих Хөдөлмөр нийгмийн хамгааллын багц хуулинд тусгахаар болсон юм.

Дээрх тогтоолын төсөлтэй холбоотойгоор гишүүдийн онцолж хэлсэн үгийг хүргэе.   

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: "Цус ойртолтын асуудал үнэхээр хүнд болсон. Гэхдээ ургийн бичиг хөтлүүлээд л болчих юм уу. Захиргааны арга хэмжээ авдаг тогтолцоо байхгүй юу, энэ тогтоолын төсөлд туссан уу" 

Үүнд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: "Та зөв асуудал хөндлөө. Гадаадын улсад удам доторх гэрлэлтийг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг, хуулийн хариуцлага хүлээлгэдэг жишиг байна. Бид ч ийшээ явах хэрэгтэй байгаа юм" гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Санал болгох

З.Цэвээндорж: Нийтийн тээврийн богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа.

39 минутын өмнө
МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр замыг хаана

жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

1 цагийн өмнө
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоолоо

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

2 цагийн өмнө
Золбин нохой, муурны устгал эхэллээ

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй.

3 цагийн өмнө