НПГ: Э.Энхбат начныг хохироосон хэрэгт Н.Түвшинбаяраас өөр хүнийг яллагдагчаар татаагүй

2022 оны 1 сарын 142022-01-14
НПГ: Э.Энхбат начныг хохироосон хэрэгт Н.Түвшинбаяраас өөр хүнийг яллагдагчаар татаагүй

Талийгаач Э.Энхбат начны хохирсон хэрэг өнөөдрийн байдлаар прокурор дээр байгаа. Тодруулбал, түүнийг хүнд гэмтээсэн олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр болж, шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. 

Харин энэ хугацаанд Н.Түвшинбаярыг хугацаагүйгээр цагдан хорьж буй. 

Тэгвэл хохирогч Э.Энхбат начны хэрэгт Н.Түвшинбаяраас гадна Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан гэдэг мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа. Тухайлбал, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийг “Иргэний үүргээ биелүүлж, зодооныг салгаж, цагдаагийн байгууллагад хандаагүй. Өрөөнийхөө хаалгыг албаар түгжсэн байж болзошгүй” хэмээн буруутгаж байгаа. Мөн Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатыг зодооныг өдөөн хатгаж эхлүүлсэн байж болзошгүй гэж үзэн яллагдагчаар татсан гэх мэдээлэл гараад байгаа юм. 

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгчөөс тодрууллаа. 

Нийслэлийн Прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Я.Ариунзаяа: Шүүхээс Н.Түвшинбаярын хэрэг өчигдөр прокурор дээр ирсэн. Өнөөдрийн байдлаар өөр хүнийг яллагдагчаар татаагүй байна" гэв. 

Санал болгох

З.Цэвээндорж: Нийтийн тээврийн богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа.

1 цагийн өмнө
МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр замыг хаана

жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

1 цагийн өмнө
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоолоо

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

2 цагийн өмнө
Золбин нохой, муурны устгал эхэллээ

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй.

3 цагийн өмнө