Чиргүүл унаж, түлш асгарсныг аюулгүй болгожээ

2022 оны 1 сарын 212022-01-21
Чиргүүл унаж, түлш асгарсныг аюулгүй болгожээ

2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 07 цаг 34 минутад Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн замын уулзварт 16 тн авто цистерний 16 тн-ий чиргүүл унаж 10 тн дизель түлш асгарсан байна гэсэн дуудлагаар НОБГ болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 30 дугаар ангийн 12 албан хаагч ажиллаж, чиргүүлийг татаж босгож, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж, элс, шороогоор саармагжуулалт хийж аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа явагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

May be an image of 4 people and road

May be an image of 1 person and outdoors

Санал болгох

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүүдэд 74387 мод тарьж ургуулахаас ОХУ-ын ШУА-ийн харьяа Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэмжлэгээр 30750 жимс, 4400 улиас, хус мод тарих ажлыг албаны хэмжээнд өрнүүлж байна

15 цагийн өмнө
Залуу эрдэмтэд төгөлтэй болов

Монголын залуу эрдэмтдийн холбоо өнгөрсөн оноо өөрсдийн нэрийн “Залуу эрдэмтдийн төгөл”-ийг байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн онд 100 ширхэг агч мод тарьж байв.

16 цагийн өмнө