Б. Энхтулга
Сэтгүүлч

"Бээжин-2022" өвлийн олимпийн тосгонтой танилцаарай

2022 оны 1 сарын 212022-01-21
"Бээжин-2022" өвлийн олимпийн тосгонтой танилцаарай

Ердөө хоёрхон долоо хоногийн дараа , бүүр тодруулбал 2022 оны хоёрдугаар сарын 4-нд БНХАУ-ын Бээжин хотноо Өвлийн олимпийн XXIV наадам эхэлнэ.

Харин Олимпийн тосгон зочдоо нэгдүгээр сарын 27- ноос эхлэн хүлээн авах юм. Олимпийн XXIV наадмын спортын уралдаан тэмцээн явагдах гурван бүс ( Бээжин, Яньцин, Жанжхүү) тус бүрд Олимпийн тосгон баригдсан бөгөөд бүтээн байгуулалт таван жил үргэлжилжээ. "Бээжин-2022" Өвлийн олимпийн тосгон экологи, ногоон байгууламжид онцгой анхаарсан "ногоон бүтээн байгуулалтын" гурван одтой гэдгээрээ бардамнаж байгаа. Олимпийн тосгоныг байгуулах явцад зөвхөн Яньцин дахь тосгонд гэхэд л 24 000 мод тарьсан гэхээр арга ч үгүй байх.

272248968_6832517623457292_6553142305288631772_n.jpg

Аль Олимпийн тосгонд заавал байдаг хоолны танхим, кофе шоп, банк, фитнкс төв, бэлгэ дурсгалын дэлгүүр мэдээж бий. Фитнес, хоолны танхим 24 цагаар ажиллана. Хоолны цэсэнд 700 орчим хоолны сонголт байх бөгөөд Хятадын уламжлалт хоолноос эхлээд дэлхийн олон арван үндэстний хоол, амттанг зооглож болох ажгуу. Тэр ч бүү хэл цагаан хоолтнуудад зориулсан цэс ч бий гэнэ. Мэдээж хоол, унданд перц, лаврын навч зэрэг сэргээшийн шинжилгээнд нөлөөлж болохуйц 48 төрлийн амтлагчийг хориглосон байна.

Тосгон бүрт 18 тасаг бүхий ( түргэн тусламжаас эхлээд яаралтай мэс заслын тасаг хүртэл) эмнэлэг мөн байгаа.

272252938_6832517446790643_1060029296580740219_n.jpg

Олимпийн тосгон дахь зочдын өрөө 1-2 ортой байх бөгөөд ор нь уртаашаа 2,2-2,4 метр болон сунадаг, өндөр нам болгож болдог гэнэ.

"Токио-2022" Зуны олимпийн тосгоны ор нь цаасан хавтангаар хийгдэж, дуулиан шуугиан үүсгэж байсан билээ.

Бээжин дэх Олимпийн тосгон 2300 ортой бол Яньцин дахь Олимпийн тосогон 1430 зочин, Жанжхүүгийн Олимпийн тосгонд 2640 тамирчин болон албаны хүмүүс байрлах боломжтой юм.

272134218_6832517493457305_2712120861516585157_n.jpg

 

Эх сурвалж: "Таван цагариг" Ц.Энхтүвшин

Санал болгох

Америк дахь монголчуудын хөлбөмбөгийн АШТ болно

АНУ-д ажиллаж, сурч, амьдардаг монголчууд спортын олон төрлөөр аваргаа тодруулдаг.

1 өдрийн өмнө
IHC esport CS:GO баг дэлхийн аваргын тэмцээнээ өндөрлүүллээ

"PGL Major Antwerp 2022" CS:GO дэлхийн аварга тэмцээн болж байна.

5 өдрийн өмнө
Энхийн гүйлт энэ сарын 14-нд эхэлнэ

Сүхбаатарын талбайд 2022 оны 5 дугаар сарын 14-ны өглөө 9 цагт Монгол орноо нар зөв тойрох “Энхийн гүйлт – 2022” олон улсын буухиа гүйлтийн нээлтийн ёслол болно. Улмаар СБД-ийн гүйгч иргэд Галт бамбарыг хүлээн авч буухиа гүйлтийг эхлүүлнэ. Ингээд 10 цаг 20 минутад ХУД-ийн Тэмээтэй хөшөөний дэргэдээс СБД-ийнхэн тус дүүргийн гүйгчдэд Галт бамбарыг хүлээлгэн өгөх юм. ХУД-ийн гүйгчид Спорт цогцолбор хүртэл 1 цаг Галт бамбарыг буухиалан гүйх бөгөөд тэндээс үндсэн багийн гүйгчдэд бамбарыг гардуулж, үдэн гаргаж өгөх юм байна.  

8 өдрийн өмнө
Монголын эмэгтэй боксчид өнөөдөр ДАШТ-ий рингэнд тулаантай

Турк улсын Истанбул хотноо сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ энэ сарын 6-20-нд болно.

11 өдрийн өмнө