Лифтэнд хүүхэд эндсэн байр ЭКО КОНСТРАКШНЫХ байжээ

1
2022 оны 1 сарын 272022-01-27
Лифтэнд хүүхэд эндсэн байр ЭКО КОНСТРАКШНЫХ байжээ

Өчигдөр 17:40 минутын орчимд хаалга нь эвдэрсэн лифт тулж зогссон гурван настай хүү долоон давхраас унаж эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайн хэрэг БГД-ийн 18-р хороо 86-р байранд гарсан байна.

Эх сурвалжийн мэдээллээр тухайн байр нь "Эко констракшн"-ы барьсан байр байжээ. Иргэдээс СӨХ төлбөр авдаг ч, лифтээ сүүлийн хоёр жил засварлаагүй байсан байна. 

Улсын болон орон нутгийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгын лифтэнд "Улаанбаатар лифт" ОНӨТҮГ хяналт тавьдаг. Харин бусад хувийн хөрөнгөөр барьсан барилгын лифтэнд БХБЯ зөвшөөрөл өгч, НМХГ хяналт тавьдаг. Хэрэв "Улаанбаатар лифт" ОНӨТҮГ-тай СӨХ нь гэрээ байгуулвал лифтний ашиглалтыг хариуцах боломжтой байдаг юм. Гэтэл дээрх СӨХ гэрээ байгуулаагүй байжээ. Тиймээс уг байрны лифтэнд НМХГ болон тухайн барилгыг барьсан Эко констракшн, түүний СӨХ хяналт тавих ёстой юм. 

Дашрамд дуулгахад Улаанбаатар лифт ОНӨТҮГ-тай одоогоор 60 ААН-ийн 170 орчим лифт гэрээ байгуулжээ. Улаанбаатарт 7000 орчим лифт байдаг байна. 

Санал болгох

Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 буюу нийт 40 дуудлага бүртгэгдлээ

1 цагийн өмнө
Н.Оюунболд: Магтаалд бялуурахгүй, шүүмжлэлд гудайхгүйг хичээж амьдардаг

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболдыг урилаа.

2 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР

5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 10 хэм дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

5 цагийн өмнө