Б. Энхтулга
Сэтгүүлч

Д.Ган-Эрдэнэ: Өчигдөрийн тохиолдолд СӨХ буруутай

2
2022 оны 1 сарын 272022-01-27
Д.Ган-Эрдэнэ: Өчигдөрийн тохиолдолд СӨХ буруутай

Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны долоон давхарын лифтний хонгилоор бага насны хүүхэд унаж нас барсан хэрэгтэй холбогдуулан "Улаанбаатар лифт" ОНӨААТҮГ-аас мэдээлэл хийлээ. 

“Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ: Манай байгууллагын үндсэн чиглэл нь нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цахилгаан шатанд хяналт тавьж, гэрээт ААН, СӨХ-ны цахилгаан шатны засвар үйлчилгээг хийн ажилладаг. Өнөөдрийн байдлаар 160 ААН-ийн 70 цахилгаан шатанд засвар үйлчилгээ тавьдаг. Зөвхөн гэрээт СӨХ-ны цахилгаан шатыг засварлаж, хяналт тавьдаг. Заавал мэргэжлийн лифтчин байх ёстой, сар бүр техник үзлэг хийлгэх хэрэгтэй байдаг. Ингэснээр эрсдэл гарахгүй. Осол гарсан байрны СӨХ-той гэрээгүй ба хоёр жилийн өмнөөс л яригдаж байсан. Нийслэлд 7 мянга гаруй лифт байдаг. НМХГ, барилга хот байгуулалтын яам гээд эрх бүхий байгууллага дүгнэлт үйлдэн хяналт тавин ажилладаг. Нийтийн орон сууцны дундын өмчлөлийн тухай хуульд тухайн цахилгаан шатыг ашиглагч байгууллага эвдрэл гэмтлийг хариуцах ёстой байдаг. Тиймээс ийм тохиолдолд СӨХ-ны буруу гэсэн үг.

Санал болгох

Сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна.

10 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 6 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

17 цагийн өмнө
Цасан шуурганы үеэр алга болсон хоёр малчин амь насаа алджээ

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

1 өдрийн өмнө