Б. Энхтулга
Сэтгүүлч

Дан Медина: Баатрууд ирдэг бас буцдаг гэхдээ домгууд үүрд үлддэг

2022 оны 1 сарын 272022-01-27
Дан Медина: Баатрууд ирдэг бас буцдаг гэхдээ домгууд үүрд үлддэг

Америкийн сагсан бөмбөгийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, арга барилыг шингээж үлдээсэн Коби Брайнт хоёр жилийн өмнөх нэгдүгээр сарын 26-нд өөрийн охин Жианнатай хамт нисдэг тэргээр явж байхдаа осолдон амиа алдсан билээ. Тэд Коби Брайнтын Мамба спортын академид зохиогдох сагсан бөмбөгийн тэмцээнд явж байгаад осолдсон юм. Тухайн үед Коби Брайнт 41 настай охин Жианна нь 13 настай байлаа. Тэгвэл уран барималч Дан Медина Коби Брайнтыг охин Жианнатайгаа алхаж яваа хөшөөг хийж осол болсон Калабасас ууланд 12 цагийн хугацаатай байршуулжээ.

statue_of_kobe_daughter_placed_at_site_of_crash.jfif_423682103.jpg

Хөшөөг Коби Брайнт охинтойгоо ярин инээж байгаагаар дүрсэлсэн байна. Харанхуй болмогц хөшөөг буулган өөр газарт шилжүүлэх юм. Коби Брайнтын фэн уран барималч Дан Медина “Баатрууд ирдэг бас явдаг. Гэхдээ домгууд үүрд үлддэг” гэжээ. Коби болон түүний охинтой хамт нисдэг тэргэнд сууж явсан долоон хүн амь үрэгдсэн юм. Сонирхолтой нь түүний бүхий л замналынхаа турш тоглосон Лос Анжелес Лейкерс баг өнөөдрийн байдлаар NBA-д 24 хожил 24 хожигдолтой явж байна. 24 бол Коби Брайнтын мэргэжлийн сагсан бөмбөгт тоглохдоо зүүдэг байсан дугаар юм. 

53416691-10445731-image-a-4_1643241043151.jpg

 

https___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_220126232831-01-kobe-gianna-statue-01262022-restricted.jpg

Санал болгох

15 сард 3 сая тонн ачаа бараа тээвэрлэв

Хятад-Лаосын төмөр зам нь Хятадын Куньмин, Юньнань, Лаосын нийслэл Вьентьяныг холбосон зам юм

6 цагийн өмнө
Оросын эдийн засаг өсөлтийн замдаа орлоо

ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр \2023.03.23\-нд болсон жил тутмын засгийн газрын ажлын тайландаа, “2022 онд Оросын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалсаар ирсэн бөгөөд өсөлтийн замдаа орлоо” гэж онцолсон байна.

13 цагийн өмнө
АНУ, БНСУ-ын хамтарсан хээрийн сургуулилт өндөрлөлөө

Тус хээрийн сургуулилт нь  Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул, заналхийллийг няцаах хувилбаруудыг боловсруулах зорилготой бөгөөд сүүлийн таван жилд явагдсан хамгийн том хээрийн сургуулилт төдийгүй  түүхэндээ  хамгийн олон хоног үргэлжилсэн команд-штабын сургуулилт болж байна.

15 цагийн өмнө
Шведийн парламент НАТО-д элсэхийг дэмжлээ

Шведийн парламент өчигдөр "НАТО-д элсэх тухай" Засгийн газрын дэвшүүлсэн хуулийн төслийг баталжээ.

1 өдрийн өмнө