Сар шинээс өмнө тэтгэвэр 35000-42000 төгрөгөөр нэмэгдэнэ

2022 оны 1 сарын 272022-01-27
Сар шинээс өмнө тэтгэвэр 35000-42000 төгрөгөөр нэмэгдэнэ

Сар шинийн өмнө ээлжит бус чуулган зарлаж тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээр болжээ. Ингэхдээ тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх аж. Тухайлбал, одоогийн инфляц 13-15% байгаа. Харин хамгийн доод тэтгэвэр 350 мянган төгрөг байгаа билээ. Ингэхээр ойролцоогоор иргэдийн тэтгэвэр 35-42 мянган төгрөг нэмэгдэх нь ээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

Энэ дагуу өчигдрөөс Засгийн газар тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн бол өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж сар шинийн өмнө тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах талаар мэдээллээ. 

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарлаа.

Ээлжит бус чуулганаар:

-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Чуулган маргааш буюу баасан гарагийн 14.00 цагаас эхлэх юм.

No photo description available.

Санал болгох

ХААН Банк "Монголын анхны Ногоон бонд"-ыг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө татлаа

Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) сэргээгдэх эрчим хүч болон байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой Монголын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлж, ХААН Банканд хөрөнгө орууллаа.

7 өдрийн өмнө
Р.Алтай: Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцоход шимтгэл, хураамж төлөхгүй

Хөдөө аж ахуйн биржийн Гишүүнчлэл, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Алтайгаас хоршоонд чиглэсэн ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа талаар тодрууллаа. 

21 өдрийн өмнө
Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар 21 мянган тонн нүүрс тээвэрлэлээ

 “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн талаар Цогтцэций өртөөний дарга О.Амарсанаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

23 өдрийн өмнө
Сүүний салбарт “Цагаан хувьсгал” хийх уриалга гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Хүнсний хувьсгал” бодлогын хүрээнд өнөөдөр Төрийн ордонд Хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөлгөөнийг Засгийн газар зохион байгууллаа.

24 өдрийн өмнө