"Богд Зонхова" цогцолборын төсвийг ТЭТГЭВЭР нэмэхэд зарцуулна

2022 оны 1 сарын 282022-01-28
"Богд Зонхова" цогцолборын төсвийг ТЭТГЭВЭР нэмэхэд зарцуулна

"Богд Зонхова" цогцолборын төсвийг ТЭТГЭВЭР нэмэхэд зарцуулахаар болжээ. Уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн байна. 

Соёлын сайд Ч.Номин "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг миний бие цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ.

“Богд зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ"гэв. 

2022 оны төсөв суулгасан хэд хэдэн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг царцаах замаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төсөлд тусгажээ. Тухайлбал, олны шүүмжлэл дагуулж байсан айрагны өргөө, Богд Зонхава зэрэг 123 арга хэмжээний төсвийн танах, царцаахаар тусгасан байна. Мөн Сэлэнгэ аймгийн нэг суманд барихаар төлөвлөсөн хоёр усан бассейн, Соёлын төвүүд, зарим урсгал зардлуудыг хасахаар болсон байна.

Харин 2022 онд дуусах төслүүдийн зардлыг тодотголоор танахгүй, царцаахгүй байхаар тодотголд тусгасан байна. Урсгал зардлын хувьд цар тахалтай нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, нийгмийн аюулгүй байдлыг хангах гэх мэт чиг үүргийг хэрэгжүүлж буй салбараас бусад салбарын дөрвөн тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 10 хувийг царцаах замаар нийт 50 тэрбум төгрөгийн зардлыг бууруулахаар тооцжээ.

 

 

Санал болгох

“Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдэвт сургалт боллоо

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтан, албан хаагчдад зориулан “Хувь хүний хөгжлийн менежмент” дэд хөтөлбөрийн хүрээнд “Ажлын байран дахь хөдөлмөрийн ёс суртахуун” сэдвээр танхимын сургалтыг өнөөдөр (2023.09.29) зохион байгууллаа

20 цагийн өмнө
2024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2023.09.29) Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

20 цагийн өмнө
Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.

1 өдрийн өмнө