ТАНИЛЦ: 2022 оны ТЭВЧИЖ болох зардлууд

2022 оны 1 сарын 282022-01-28
ТАНИЛЦ: 2022 оны ТЭВЧИЖ болох зардлууд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 26-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарыг хүлээн авч уулзан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлүүдийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон.

Үүний хүрээнд Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж сар шинийн өмнө тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлаар УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулж, 2022 оны төсөвт тодотгол хийхээр болсон.

Ээлжит бус чуулган өнөөдөр 14 цагаас хуралдана. Төсвийн орлогыг нэмэх боломжгүй учраас бид энэ нийтлэлээрээ 2022 оны төсвөөс танах боломжтой байсан төслүүдийг хүргэж байна. Тухайлбал, БогдЗонхова тэргүүтэй хөшөө дурсгал буй юм.

  • Богд Зонхова- 32 тэрбум

Нийт 32 тэрбум төгрөгийн өртөг бүхий бурхны хөшөөг 2022 оны төсөвт суулгаж өгсөнд иргэд бухимдалтай байгаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоонд Шашин соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” бурхны хөшөө бүхий төв барихаар 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөг төсөвлөснийг олон нийт эсэргүүцэж буй билээ. Тиймээс ноймор нэгт энэхүү төслийг царцаах шаардлагатай байна.

  • Айрагны өргөө- 3.8 тэрбум

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Айрагны өргөө” барихаар энэ оны төсвөөс 3.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ өргөө баригдсанаар Булган аймгийн эдийн засаг сэргэх үү, гэвэл үгүй. Тиймээс дараагийн дугаарт уг төслийг царцаах хэрэгтэй.

2022-124507-2075488592.jpeg
  • Усан бассейн-3.5 тэрбум

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 3.5 тэрбум төгрөгөөр усан бассейн барихаар төсөвлөсөн. Сүхбаатар сум бассейнтай, тиймээс дахин нэгийг барих шаардлага бий юу. Тэгэхээр хэрэггүй зүйлд энэ мэтээр мөнгө зарцуулах нь гал алдаж байгаа энэ үед тун зохимжгүй юм.

  • Хүүхдийн зуслан-38 тэрбум

2022 оны төсөвт хүүхдийн зуслан шинээр барих ажил тусгагдсан. Тухайлбал, Найрамдал-2 зусланг Хөвсгөл аймгийн Хатгал суманд барихаар 30 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн Хүүхдийн найрамдал зуслангийн их засвар, шинэчлэлд 8.3 тэрбум төгрөг тусгажээ.

  • Соёлын төв- 31.6 тэрбум

Гишүүдийг тойрогтоо юм хийсэн харагдахын тулд 30 хүн цугладаг сумын төвд 300 хүний суудалтай соёлын төв барьдаг гэх шүүмжлэлийг иргэд хэлдэг. Тэгвэл 2022 оны төсөвт мөн адил үргүй зардал гэж хэлж болохоор соёлын төвийн бүтээн байгуулалтууд тусгагдсан байна. Тухайлбал Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 500 хүний суудалтай Соёл, урлагийн ордонд 7.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн Дорноговь аймгийн Сайншанд суманд 700 хүний суудалтай Саран хөхөө театрын барилга барихад 16.8 тэрбум төгрөг, Говьсүмбэр аймагт “Боржигин” дуу бүжгийн чуулган барихаар 7.6 тэрбум төгрөгийг тус тус тусгажээ.

  • Хэнтий дэх нисэх онгоцны буудал-8.4 тэрбум

Хэнтий аймгийн Дадал суманд Дэлүүн болдог нисэх буудал барихаар улсын төсвөөс 8.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Энэ мэт тэвчиж болох зардал бидэнд байсан байна. Тиймээс өнөөдөр хэлэлцэх төсвийн тодотголдоо дээрх төслүүдийг царцаах шаардлага байна.

 

Санал болгох

Нэр дэвшүүлэх квот доод хязгаар болохоос тааз биш

Хэрэв парламент “бага ард түмэн” мөн юм бол хүн амын тал болсон эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентын талыг бүрдүүлэх ёстой болж таарна.

11 өдрийн өмнө
Зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилга байна

​​​​​​​Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн гурван барилга байна. Мөн Ундны усны эх үүсвэрт барьж байгаа таван барилга байгаа юм.

17 өдрийн өмнө
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий!

55 нэр төрлийн бүтээгдэхүүнийг ойрын хоёр жилийн хугацаанд дотоодоос хангана гэдгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэлсэн. Тэрбээр баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор импортын татварын үе шаттай нэмэгдүүлэхээр болсныг онцолсон юм.

23 өдрийн өмнө
Элчин сайдууд: В.Путин империалист бодлогоороо дэлхийд буруу хандлагыг тогтоож байна

В.Путин АНУ, Европын холбооны /ЕХ/   удирдлагуудтай биечлэн болон цахим удаа дараагийн уулзалтууд хийх үеэрээ “ОХУ Украинд довтлохгүй гэж амалж байсныг дэлхий нийт мартаагүй. Гэвч тэр хэлсэндээ хүрээгүй. ОХУ, Украин руу халдлага эхлүүлсэнээс хойш нэг жил өнгөрчээ. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 24-ны өдрөөс  хүн төрлөхтний түүхэнд үлдэх  хар өдрүүд эхэлсэн юм. щ

24 өдрийн өмнө