Зүг мөр гаргах ёсон

1
2022 оны 2 сарын 22022-02-02
Зүг мөр гаргах ёсон

Шинэ он гарахад Монголчууд бид шинийн нэгний өглөө нар мандахтай уралдан зүг мөрөө гаргадаг уламжлалтай. Бид 12 жилийн тоололтой. 12 жил нь дотроо 5 махбодид хуваагддаг. Тухайлбал бар жил таван янз байна гэсэн үг. Гал бар жил, шороон, усан, төмөр, модон бар жил гэх мэт. Харин өнгөний хувьд шороон бар, гал бар, хар бар, цагаан бар гэх мэт өнгө бас байдаг. Шинийн нэгний өглөө зүг мөр гаргана гэдэг нь тухайн жилийнхээ цээрийг гаргасан гэсэн үг.

8 хөллийн суудал гэж байдаг. Эрэгтэй хүмүүс гал суудлаас эхлэн нар зөв тоолдог бол эмэгтэй хүн усан суудлаас эхлэн нар буруу тоолон өөрийн хий насаараа тооцон бодсоноор тухайн гарч байгаа жилдээ ямар суудалд сууж байгаагаа тодорхойлон суудлынхаа цээрийг арилгадаг. Мөр гаргах зан үйл нь гарч байгаа жилийнхээ цог хийморийн зүгт гарч сууж байгаа суудлынхаа цээрийг арилгаад тухайн жилийнхээ буян хишгийн зүгээс гэртээ ирэхийг хэлдэг. Энэ нь ямар учиртай вэ гэдэг нь “сууж байгаа суудлын цээрийг арилгаад буян хишгийн зүгээс олз омогтой хийморь лундаа өөдрөг ирж байна” гэсэн үг. Жишээлбэл энэ жил

  • Гал суудалд сууж байгаа хүмүүс цог хийморийн зүг буюу зүүн урд зүгтээ гараад замдаа галын цээр арилгах буюу гал гаргаад түүнийгээ ус эсвэл цасанд унтраагаад буян хишгийн зүг болох урд зүгээс ирнэ.
  • Шороон суудалд суусан хүмүүс баруун зүгтээ гарч газар хөндөөд буян хишгийн зүг болох баруун урд зүгээс гэртээ ирнэ.
  • Төмөр суудалд суусан хүмүүс цог хийморийн зүг болох баруун урт зүгтээ гараад төмөр хөндөх эсвэл төмөр хугалж хаяад өөрийн буян хишгийн зүг болох баруун зүгээс гэртээ ирнэ.
  • Огторгуйд сууж байгаа хүмүүс зүүн хойд зүгт гараад замдаа цаас хийсгэн  цээр арилгаад өөрийн  буян хишгийн зүг болох баруун хойд зүгээс гэртээ ирнэ.
  • Ус суудалд суусан хүмүүс урд зүг буюу эмийнхээ зүгт гарч ус цацаж цээр арилгаад буян хишгийн зүг болох хойд зүгээс ирнэ.
  • Ууланд суусан хүмүүс энэ жил баруун зүг буюу эмийнхээ зүгт гараад газар шороо хөндөөд зүүн хойд зүг буюу буян хишгийнхээ зүгээс ирнэ.
  • Мод суудалд суусан хүмүүс хойд зүг буюу цог хийморийнхоо зүгтээ гараад мод хугалж хаяад буян хишгийнхээ зүг болох зүүн зүгээс гэртээ ирнэ.
  • Хий суудалд суусан хүмүүс урд зүгт гарч цаас хийсгээд нар зөв бүтэн тойроод зүүн урд зүгээс гэртээ ирнэ.

Хөдөө орон нутгийн хүмүүсийн хувьд цээрээ арилгаж мөр гаргахад хялбар байдаг бол хот суурин газарт амьдардаг хүмүүст мөр гаргах төвөгтэй байдаг. Тэгвэл ийм нөхцөлд нар мандахтай зэрэгцэн гэрийнхээ ойролцоох томоохон талбайд урд зүг рүү харж зогсоод өөрийн суусан суудлын цээрийг гарган, мөрөө гаргавал зохилтой.

Зүг мөр гаргахын гол учир нь махбодын зурхай талаас тухайн хүн эдгээр таван махбодиос бүрддэг гэж үздэг. Тиймдээ ч тухайн жилдээ суусан суудлын цээрийг арилган мөр гаргаснаар урьдчилсан засал хийж байна гэж үздэг.

Санал болгох

МИАТ ТӨХК тийзийн үнээ 10-26 хувиар хямдрууллаа

Иргэний агаарын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК гадаад дахь нислэгүүдийн тийзийн үнийг 10-26 хувиар бууруулж, өнөөдрөөс борлуулалтаа эхлүүлж байгаа талаар мэдээллээ

20 цагийн өмнө
М.Бадарч: Би гүжирдүүлсэн

Улсын арслан М.Бадарчийг допинг хэрэглэсэн нь батлагдсан талаарх мэдээлэл өнөөдөр ч анхаарлын төвд байна. Тэгвэл Улсын арслан М.Бадарчаас гарч буй мэдээллийн талаар дараах тодруулгыг авлаа

1 өдрийн өмнө
ТӨСӨВГҮЙ гэх үгийн золио нь 13 настай охины амь

Зам тээврийн ослын улмаас 12 настай охин нас барж, 13 настай эмэгтэй Х нь  биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Дээрх хэрэг

1 өдрийн өмнө
ЭМЯ: Хөх хотод сурсан 30 сувилагч гэрчилгээгээ гардлаа

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын монгол эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлсэн сувилагчдын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт өндөрлөлөө.

1 өдрийн өмнө