Б. Энхтулга
Сэтгүүлч

Парисын их дуулгад түрүүлсэн О.Цэцэнцэнгэлд мэргэжилтнүүд "Mongolian Rocket" хочыг өгчээ

2
2022 оны 2 сарын 72022-02-07
Парисын их дуулгад түрүүлсэн О.Цэцэнцэнгэлд мэргэжилтнүүд "Mongolian Rocket" хочыг өгчээ

Монгол Улсын Үндэсний шигшээ баг, "МИАТ" компани, "Хилчин" спорт хорооны тамирчин улсын начин Батжаргалын Одхүгийн хүү О.Цэцэнцэнгэл "Парис-2022" гранд Сламд түрүүллээ. О.Цэцэнцэнгэл аваргын төлөө "Баку-2018" ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауриг боох мэхээр цэвэр ялснаар "Абу Даби-2021" Их дуулгын аварга цолоо Паристай ихэрлүүлэв. Түүнээс өмнө +100 кг-д манай жүдочид Гранд Слам ангилалд түрүүлээгүй байсан бөгөөд О.Цэцэнцэнгэл хоёр дараалан түрүүлж, "IJF"-ийн мэргэжилтнүүдээс "Mongolian Rocket" нэрийг зүүгээд байна. Тэрбээр мөн хагас шигшээд Хаан Риньегийн ялалтын цувралыг зогсоож, Будапешт-2021 дэлхийн аваргад түрүүлсэн Японы Кокоро Кагэүраг ялж, сенсаац тарьсан юм. 

Санал болгох

Уран гулгалтын ДАШТ эхэллээ

Өнөөдөр Японы Сайтама хотноо уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

1 өдрийн өмнө
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Гүрж улсыг зорилоо

Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа Европын багийн эсрэг нөхөрсөг тоглолтыг хийх гэж байна

4 өдрийн өмнө
"Наурызын баяр"-т улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэлээ

Өчигдөр /2023.03.19/-нд Казах түмний "Наурызын баяр"-т зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпараци, “Гацуурт” ХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв

5 өдрийн өмнө
Ш.ЭНХИЙН-ОД "Бэлгэдлийн шигшээд" нэрлэгдэв

"Дэйтон" их сургуулийн сагсанбөмбөгийн багийн тамирчин Шаравжамцын "Майк" Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийн freshman ( "шинэков" буюу 1-р курсын) оюутнууд дундаас "Бэлгэдлийн баг"-т нэрлэгджээ

16 өдрийн өмнө