Бодлогын хүүг 6.5 ХУВЬ болгон өсгөлөө

2022 оны 1 сарын 282022-01-28
Бодлогын хүүг 6.5 ХУВЬ болгон өсгөлөө

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хурлаар бодлогын хүүг 0.5 нэгжээр өсгөн, 6.5 ХУВЬ БОЛГОЖЭЭ.  

Ингэснээр Төв банк мөнгөний бодлогын төлөвөө чангалах төлөвт шилжив.   

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар хорооны ээлжит гишүүнээр ажилладаг. УИХ-ын даргын Эдийн засгийн зөвлөх Ц.Мөнхбаяр, СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүх, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Ч.Хашчулуун нар орон тооны бус зөвлөхөөр ажилладаг юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах мэдээллийг өглөө:
-АНУ-ын Төв банкны бодлогын хүүтэй холбоотой гаргасан шийдвэр Монгол шиг хөгжиж буй орнуудад сөргөөр нөлөөлнө. Гэхдээ сайн цаг ирж байгааг илтгэх шинж тэмдгүүд бас байна.    

Энэ оны сүүлээр инфляц бидний тооцоолсон хэмжээнд хүрч, 6+-хувь руу буурна. Уг нь жил бүрийн намар, хичээл эхлэхээс өмнө махны нийлүүлэлт өсөж, үнэ нь буурдаг. Харин энэ онд энэ жишгийг давтсангүй. Учир нь 2021 онд ноолуурын үнэ өндөр байсан, хүүхдийн мөнгө гэх мэт халамж тараас, хөл хорио тогтоосон зэрэг нь махны нийлүүлэлтэд нөлөөлөв. Махны үнийн өсөлт саарч байгаа тул удахгүй саарна. Ирэх сард инфляц хамгийн өндөр түвшинд хүрээд, буурснаар энэ сүүлээр бидний төлөвлөсөн хэмжээ рүү  буурах хүлээлт байна. 

Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан шатахуун нийлүүлэгчдэд нийт 300 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэй олгосон. Зээлийн жилийн хүү 9 хувь. Энэ зээлийг шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор олгосон юм.  

Засгийн газраас тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргасныг бид зөв гэж үзэж байна.            

Сүүлийн 14 сарын турш бодлогын хүү түүхэн доод түвшин болох 6 хувь байв.  

Санал болгох

ХААН Банк "Монголын анхны Ногоон бонд"-ыг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө татлаа

Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) сэргээгдэх эрчим хүч болон байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой Монголын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлж, ХААН Банканд хөрөнгө орууллаа.

7 өдрийн өмнө
Р.Алтай: Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцоход шимтгэл, хураамж төлөхгүй

Хөдөө аж ахуйн биржийн Гишүүнчлэл, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Алтайгаас хоршоонд чиглэсэн ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа талаар тодрууллаа. 

21 өдрийн өмнө
Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар 21 мянган тонн нүүрс тээвэрлэлээ

 “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн талаар Цогтцэций өртөөний дарга О.Амарсанаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

23 өдрийн өмнө
Сүүний салбарт “Цагаан хувьсгал” хийх уриалга гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Хүнсний хувьсгал” бодлогын хүрээнд өнөөдөр Төрийн ордонд Хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөлгөөнийг Засгийн газар зохион байгууллаа.

24 өдрийн өмнө