А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банканд байрлуулаагүй

1
2022 оны 1 сарын 282022-01-28
А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банканд байрлуулаагүй

УИХ ээлжит бус чуулган үргэлжилж байна. 

Ээлжит бус чуулганаар: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Дээрээсээ цасыг шүүрдэнэ. Ерөнхий сайд төрийн дээд албан тушаалтнууддаа ямар хариуцлага тооцох вэ. Нөгөө Капитал банкны Ундармаа, Хөрөнгө оруулалтын банк, энэ луйвруудыг яах юм бэ. Зүгээр ингээд чимээгүй явуулаад байх юм уу. Дээрээс нь Хөгжлийн банкны 841 тэрбум төгрөгийг завшаад алга болсон байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас Авлигатай тэмцэхэд анхаарч байгаа. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эздийг шалгах чиглэлийг АТГ-т өгсөн. Харин Капитал банк болон бусад асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Зөвхөн Капитал банк нь дээр гэхэд 104 тэрбум төгрөгийн авлагатай байсан. Одоо бол бид 30 орчим тэрбум төгрөгийг барагдуулчхаад байгаа. Үлдсэн 70 тэрбум төгрөгийн барагдуулалтын асуудлыг банкны эрх хүлээн авагчдаа үе шаттай барагдуулах, хөрөнгөөр барагдуулах, битүүмжлэгдсэн хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулах гэх мэт хууль тогтоомжтой ажлуудыг хийнэ. Нөгөө талдаа манай сангийн мөнгө хоёр банканд байсан. Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 30 орчим тэрбум төгрөг байсныг бүрэн барагдуулсан байгаа. Үндэсний хөгжлийн банканд 100 орчим тэрбум төгрөг байгаа. Үүн дээр график гаргаад ажиллаад явж байгаа. Энэ хоёр банкны хувьд дампуураагүй. Яг одоогийн байдлаар нийгмийн даатгалын сангийн мөнгийг ямар нэгэн банканд байрлуулаагүй. 

Санал болгох

УИХ-ын энэ долоон хоногт хэлэлцэх асуудлууд

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 27-НООС 31-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

2 цагийн өмнө
Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж эхэллээ

3 өдрийн өмнө
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав

3 өдрийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нүүрсний мафийг илчлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан.

3 өдрийн өмнө