Хөгжлийн банкны зээлдэгчидтэй холбоотой мэдээллийг гүйцэтгэх захирал Н.Мандуул сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр энэ үеэр зээлээ хэрвээ төлөхгүй бол улс зээлдэгчдийн мөнгийг төлнө гэлээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Хөгжлийн банк 100 хувь төрийн өмчит банк. Бид бодлогын банк гэдгээрээ бусад банкнаас ялгаатай. Гаднаас бонд болон урт хугацаатай зээлийн эх үүсвэр бүрдүүлж түүнийгээ монгол улсын том том төслүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн банк байгаа. Эдгээр зээлүүд маань төлөгдөхгүй байвал манай банк дунджаар 8 хувийн эх үүсвэрийн зардал төлөөд алдагдал хүлээгээд явж байна. Хэрвээ зээл төлөгдөхгүй, ирэх жил төлөгдөх 800 сая долларын бондын эргэн төлөлт хийгдэхгүй бол энэ өр улсад шилжинэ гэсэн үг. Засгийн газар эдгээр зээлдэгчийн өмнөөс гадаад өр төлбөрийг төлж барагдуулна.