ТАНИЛЦ: Хөгжлийн банкнаас олгосон 75 зээл

1
2022 оны 1 сарын 312022-01-31
ТАНИЛЦ: Хөгжлийн банкнаас олгосон 75 зээл

Хөгжлийн банкнаас олгосон 75 зээл, түүний 66 зээлдэгчийн мэдээллийг хүргэж байна. Нийт зээлээс 14 нь хэвийн, 10 нь эргэн төлөлтийн зөрчил үүссэн, 25 зээл чанаргүй зээлд тооцогдож шүүхэд нэхэмжлэл гаргасан зээл байгаа бол, 17 нь газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн мэдээлэл байгаа юм. 

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зарчмыг баримтлан “Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ыг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн А-09 тоот Тушаалаар шинэчлэн баталсан.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас чанаргүй зээл болон шүүхэд шилжсэн зээлийн  мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлсэн бол дээрх батлагдсан журмын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн багцын мэдээллийг мэдээлж байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд заасан эрх, үүрэг мөн “Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ын хүрээнд цаашид банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол олон нийтэд ил тод, нээлттэй, бодитой, үнэн зөв, шуурхай хүргэх зарчмыг баримтлан ажиллах болно.

Санал болгох

ХААН Банк "Монголын анхны Ногоон бонд"-ыг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө татлаа

Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) сэргээгдэх эрчим хүч болон байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой Монголын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлж, ХААН Банканд хөрөнгө орууллаа.

7 өдрийн өмнө
Р.Алтай: Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцоход шимтгэл, хураамж төлөхгүй

Хөдөө аж ахуйн биржийн Гишүүнчлэл, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Алтайгаас хоршоонд чиглэсэн ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа талаар тодрууллаа. 

21 өдрийн өмнө
Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар 21 мянган тонн нүүрс тээвэрлэлээ

 “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн талаар Цогтцэций өртөөний дарга О.Амарсанаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

23 өдрийн өмнө
Сүүний салбарт “Цагаан хувьсгал” хийх уриалга гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Хүнсний хувьсгал” бодлогын хүрээнд өнөөдөр Төрийн ордонд Хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөлгөөнийг Засгийн газар зохион байгууллаа.

24 өдрийн өмнө