Б. Энхтулга
Сэтгүүлч

Олимпын түүхэнд анхны дөрвөлсөн эргэлт хийсэн К.Валиевагаас сэргээшийн төрлийн бодис илэрчээ

2022 оны 2 сарын 102022-02-10
Олимпын түүхэнд анхны дөрвөлсөн эргэлт хийсэн К.Валиевагаас сэргээшийн төрлийн бодис илэрчээ

Олимпын наадмын түүхэнд анх удаа дөрвөлсөн эргэлт хийсэн эмэгтэй болсон ОХУ-ын 15 настай тамирчин Камила Валиевагаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн тухай хэвлэлүүд бичиж эхэллээ. Камила Валиева уран гулгалтын төрөлд гайхалтай үзүүлбэрийг үзүүлж багийн төрөлд ОХУ-ын баг алтан медаль хүртээд байсан юм. Гэхдээ түүний сэргээшийн асуудалтай холбоотойгоор медаль гардуулах ёслолыг түр хугацаагаар хойшлуулжээ. Түүний цуснаас триметазидин гэх бодис илэрсэн байна. Энэ бодис нь тамирчдын эмчилгээнд ашигладаг хориглогдсон бодис юм. Одоогоор ОХУ-ын шигшээ багийн зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй. Албан ёсны хариу гарсны дараа тайлбар өгнө хэмээн мэдэгдээд байна.

Санал болгох

Уран гулгалтын ДАШТ эхэллээ

Өнөөдөр Японы Сайтама хотноо уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

1 өдрийн өмнө
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Гүрж улсыг зорилоо

Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа Европын багийн эсрэг нөхөрсөг тоглолтыг хийх гэж байна

4 өдрийн өмнө
"Наурызын баяр"-т улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэлээ

Өчигдөр /2023.03.19/-нд Казах түмний "Наурызын баяр"-т зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпараци, “Гацуурт” ХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв

5 өдрийн өмнө
Ш.ЭНХИЙН-ОД "Бэлгэдлийн шигшээд" нэрлэгдэв

"Дэйтон" их сургуулийн сагсанбөмбөгийн багийн тамирчин Шаравжамцын "Майк" Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийн freshman ( "шинэков" буюу 1-р курсын) оюутнууд дундаас "Бэлгэдлийн баг"-т нэрлэгджээ

16 өдрийн өмнө