Г.Дөлгөөн: Хөгжлийн банк хасах 240 тэрбум төгрөгийн алдагдалтай байна

2022 оны 2 сарын 112022-02-11
Г.Дөлгөөн: Хөгжлийн банк  хасах 240 тэрбум төгрөгийн алдагдалтай байна

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаарх "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг болж байна. 

Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн "Банкны тухай хуулийн 7.2-р заалт байдаг. Үүнд төв банк арилжааны банк болон хөгжлийн банкны үйл ажиллагаануудыг тогтмол хянаж явахыг тусгасан байдаг. Энэ хүрээнд байгууллагын дотоод санхүүгийн нууц, ААН харилцагчийн нууцыг нууцлах зарчимтай ажилладаг. Гэхдээ ямар нэгэн зөрчил үүссэн тохиолдолд шүүх, хууль сахиулах байгууллагын хяналтын дор энэ мэдээллийг гаргадаг. 

Ингээд 2021 оны арваннэгдүгээр сард ээлжит шалгалтаа хийсэн. Тэрний өмнө 2018 онд иж бүрэн шалгалт орсон. Ханшийн тэгшитгэлийн асуудал доголдсон. Нөгөө талдаа зээлдэгчид эргэн төлөлтөө хийж чадахгүй нөхцөл байдал үүссэн байж болзошгүй зүйл тогтоогдсон. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар энэ банкны нийт актив нь 4 их наяд байсан.  

Нийтдээ 995 тэрбум төгрөгийн өр хөрөнгийн үлдэгдэлтэй. Энэ бол банкны нэг чухал амин үзүүлэлт юм. 

-240 тэрбум төгрөгийн алдагдалтай банк болсон. Тиймээс бид бол 52 зээлдэгчийн материалд шалгалт хийсэн. Ингээд Хөгжлийн банканд 755 тэрбум төгрөгийн эрсдлийн сан байгуулах үүрэг өгсөн" гэв. 

Санал болгох

ХААН Банк "Монголын анхны Ногоон бонд"-ыг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө татлаа

Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) сэргээгдэх эрчим хүч болон байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой Монголын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлж, ХААН Банканд хөрөнгө орууллаа.

7 өдрийн өмнө
Р.Алтай: Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцоход шимтгэл, хураамж төлөхгүй

Хөдөө аж ахуйн биржийн Гишүүнчлэл, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Алтайгаас хоршоонд чиглэсэн ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа талаар тодрууллаа. 

21 өдрийн өмнө
Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар 21 мянган тонн нүүрс тээвэрлэлээ

 “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн талаар Цогтцэций өртөөний дарга О.Амарсанаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

23 өдрийн өмнө
Сүүний салбарт “Цагаан хувьсгал” хийх уриалга гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Хүнсний хувьсгал” бодлогын хүрээнд өнөөдөр Төрийн ордонд Хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөлгөөнийг Засгийн газар зохион байгууллаа.

24 өдрийн өмнө