Л.Энх-Амгалан: Хөгжлийн банк томоохон зээлүүдийг Засгийн газарт мэдэгдэхгүй олгосон зөрчилтэй байсан

2022 оны 2 сарын 112022-02-11
Л.Энх-Амгалан: Хөгжлийн банк томоохон зээлүүдийг Засгийн газарт мэдэгдэхгүй олгосон зөрчилтэй байсан

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаарх "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг болж байна. 

Энэ үеэр Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. 

Тэрээр "Хөгжлийн банкыг тойрсон асуудал өнгөрсөн сарынх биш. Энэ банкыг анх 2012 онд байгуулсан цагаас эхлэлтэй. 2012 онд анхны 500 сая ам долларын бонд босгож эхэлж байсан. 

Миний бие тухайн үед УИХ-аас шалгалт оруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар болсон. Ингээд шалгалт оруулахад, нэгдүгээрт Самура бондын 1 тэрбум долларын санхүүжилт дутуу орж ирсэн. Дутуу орж ирэхдээ 55.7 сая долларын суутгуулсан дутуу дүн орж ирсэн. Хоёрдугаарт, ЗГ-ын тогтоолгүй санхүүжилт олгосон зөрчил маш их байсан. Яг өнөөдрийн зээлүүд. Эдгээр зээлүүд Монгол банкны мэдээллийн санд огт бүртгэгдээгүй байсан. Гуравдугаарт нь 1.5 тэрбум долларыг арилжааны хоёр банканд байршуулсан байдаг. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк байна. Ингэхдээ хадгаламжийн хүү нь бусад банкнуудаас 2-3 функтээр бага байршуулсан байсан. Зарим зээлдэгчийг ямар ч сонгон шалгаруулалтгүй өгч, шууд гэрээ байгуулсан зөрчил үүссэн зэрэг дүгнэлт гарсан.

Энэ тайлангаа Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд танилцуулж чадаагүй. Учир нь энэ дүгнэлтэд ажлын хэсэгт орж ажилласан Уянга болон МАН-ын гишүүдээс бусад нь гарын үсэг зураагүй. Тиймээс ирц хүрээгүйгээс байнгын хороодод санал орж чадаагүй. Гэхдээ тухайн үед цөөнх байсан МАН-ын 26 гишүүн АТГ-д хандсан. Харамсалтай нь хууль хяналтынхан шалгасан эсэхэд хариулт өгөөгүй. Ингээд 2016 онд манай нам олонх болж Эрдэнэбатын Засгийн газарт дахин энэ саналаа хүргүүлсэн. Тухайн үед энэ санал дүгнэлтийг авч хэрэгжүүлсэн бол өнөөдрийн ийм нөхцөл үүсэхгүй байсан" гэв. 

Санал болгох

УИХ-ын энэ долоон хоногт хэлэлцэх асуудлууд

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 27-НООС 31-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

2 цагийн өмнө
Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж эхэллээ

3 өдрийн өмнө
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав

3 өдрийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нүүрсний мафийг илчлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан.

3 өдрийн өмнө