Д.Амарбаясгалан: Зээл аваад төлөөгүй намын гишүүддээ хариуцлага тооцно

2
2022 оны 2 сарын 112022-02-11
Д.Амарбаясгалан: Зээл аваад төлөөгүй намын гишүүддээ хариуцлага тооцно

Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй ААН-үүдэд шаардлага хүргэх зорилготой "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг яг одоо Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлгийг Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг, "Улаан бал" нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу нарын санаачлагаар зохион байгуулж буй.

Өөрөөр нь төлүүлье хэлэлцүүлэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож байна.

Тэрбээр "Албан тушаал эрх мэдлээ ашиглан залилсан, дээрэмдсэн, зээл аваад төлөхгүй, асуудлыг хүндрүүлсэн намын гишүүддээ улстөрийн хариуцлага тооцно. Улстөрийн хариуцлага гэдэг дээр намаас хөөгөөд болчих юм уу гэдэг асуултыг олон нийтийн зүгээс тавьж байгаа. Гол агуулга нь тэр этгээд ямар нэгэн байдлаар улстөрийн үйл ажиллагаанд оролцохгүй болгоно гэдэг нь тэр хүний олон жилийн хөдөлмөр үнэгүйдэх нөхцөл бүрддэг учраас өөрсдийн хэмжээнд улстөрийн хариуцлага тооцох юм. Цаашид улстөрийн намууд мөн адил энэ замаар улстөрийн намуудыг хариуцлагатай болгох төлөвшүүлэх цаашлаад улстөрч энэ соёлыг дагаж төлөвших учраас ихээхэн өөрчлөлт авч ирнэ гэж найдаж байна.

Сүүлийн 30 жилээр жишээ авахад улстөрийн намууд хөгжиж чадаагүй учраас Монгол Улс хөгжсөнгүй гэдэг товч дүгнэлтийг хийж болно. Улстөрийн намууд нь өөрөө манлайлаад явж чадвал улс нийгэм хөгжих боломж байна.

Манай нам юуг зорьж байна вэ гэхээр улстөрийн хариуцлагыг хэд хэдэн түвшинд гаргаж ирнэ. Хоёрхон хоногийн өмнө батлагдсан дүрмээрээ илтэд ёс зүйн зөрчил гаргасан улстөрч дараа дараагийн сонгуульд оролцох боломж хаагдана.

Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд улстөрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ. Ингээд шүүхээр таслагдаад гэм буруутайд тооцогдох юм бол намын гишүүнчлэлээс гарна. Ингэснээр насан туршдаа улстөрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана. Манай намын хувьд сумын ИТХ-д ч нэр дэвшихгүй. Нам дотроо улстөрийн албан тушаал хашихгүй" гэв.

Санал болгох

Ерөнхий сайд олон улсын байгууллагын ажилтнуудтай уулзалт хийлээ

Олон улсын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх эрх зүйн орчныг бий болгоно

1 цагийн өмнө
УИХ-ын энэ долоон хоногт хэлэлцэх асуудлууд

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 27-НООС 31-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

4 цагийн өмнө
Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж эхэллээ

3 өдрийн өмнө
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав

3 өдрийн өмнө