Б. Энхтулга
Сэтгүүлч

Б.Ачбадрах 65-р байранд орж хувийн амжилтаа ахиуллаа

2022 оны 2 сарын 112022-02-11
Б.Ачбадрах 65-р байранд орж хувийн амжилтаа ахиуллаа

Эх орноо төлөөлөн олимпын наадамд оролцож буй ОУХМ Батмөнхийн Ачбадрах уралдаанаа дөнгөж сая дуусгалаа. Тэрбээр эрэгтэйчүүдийн 15 км зайг 43:29.9 минутад туулж, 100 тамирчнаас 35-ыг нь ардаа орхин 65-р байр эзэллээ. Харьцангуй их тамир шаарддаг сонгодог техникээр уралдсан гэхэд 43:29 минутын амжилт үзүүлсэн нь тун сайн амжилт байв. Мөн 35 тамирчныг ардаа орхисон нь Пёнчаны олимпын амжилтаа ахиулсан хэрэг байлаа. Түүний ард АНУ, Япон, Беларусь, Словен, Эстони, Латви, Украин, БНСУ зэрэг цанын спорт өндөр хөгжсөн орны тамирчид бичигджээ.

Энэ төрөлд Финландын Иво Нисканен 37:57.8 минутын амжилтаар түрүүлж, Оросын Александр Большунов 38:18.0, Норвегийн Йоханнес Хёсфлот Клебо 38:32.3 амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэн болов. Ийнхүү Б.Ачбадрахын уралдаанаар Монголын тамирчдын өвлийн олимп өндөрлөж байна.

Санал болгох

Уран гулгалтын ДАШТ эхэллээ

Өнөөдөр Японы Сайтама хотноо уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

1 өдрийн өмнө
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Гүрж улсыг зорилоо

Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа Европын багийн эсрэг нөхөрсөг тоглолтыг хийх гэж байна

4 өдрийн өмнө
"Наурызын баяр"-т улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэлээ

Өчигдөр /2023.03.19/-нд Казах түмний "Наурызын баяр"-т зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпараци, “Гацуурт” ХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв

5 өдрийн өмнө
Ш.ЭНХИЙН-ОД "Бэлгэдлийн шигшээд" нэрлэгдэв

"Дэйтон" их сургуулийн сагсанбөмбөгийн багийн тамирчин Шаравжамцын "Майк" Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийн freshman ( "шинэков" буюу 1-р курсын) оюутнууд дундаас "Бэлгэдлийн баг"-т нэрлэгджээ

16 өдрийн өмнө