Б. Энхтулга
Сэтгүүлч

А.Энхтуул өөрийн үндсэн төрөлдөө 85-р байр эзэллээ

2022 оны 2 сарын 102022-02-10
А.Энхтуул өөрийн үндсэн төрөлдөө 85-р байр эзэллээ

Олимпын наадамд цанын эмэгтэйчүүдийн 10 км-т хурд сорьсон ОУХМ А.Энхтуул бариандаа орлоо. Нийт 98 тамирчин өрсөлдөхөд 96-р байраар уралдааныг эхлүүлсэн тэрбээр 13 тамирчныг ардаа орхиж, 85-р байр эзлэв. А.Энхтуул өөрийн зайг 37:02.5 минутад туулж, тэргүүлэгчээс 8:56 минут хоцрон барианд орсон юм. Энэ зайд скиатлоны шинэхэн аварга Норвегийн Тереза Йохауг 28:06.3 амжилтаар түрүүлж, дубль хийв. Финландын Кертту Нисканен (28:06.4), Криста Пармакоски (28:37) нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. А.Энхтуулын хувьд ийнхүү анхны олимпын наадам нь өндөрлөж байна. Маргааш манай тамирчин Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т өрсөлдөх болно.

Санал болгох

Уран гулгалтын ДАШТ эхэллээ

Өнөөдөр Японы Сайтама хотноо уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

1 өдрийн өмнө
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Гүрж улсыг зорилоо

Монголын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа Европын багийн эсрэг нөхөрсөг тоглолтыг хийх гэж байна

4 өдрийн өмнө
"Наурызын баяр"-т улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэлээ

Өчигдөр /2023.03.19/-нд Казах түмний "Наурызын баяр"-т зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпараци, “Гацуурт” ХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв

5 өдрийн өмнө
Ш.ЭНХИЙН-ОД "Бэлгэдлийн шигшээд" нэрлэгдэв

"Дэйтон" их сургуулийн сагсанбөмбөгийн багийн тамирчин Шаравжамцын "Майк" Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийн freshman ( "шинэков" буюу 1-р курсын) оюутнууд дундаас "Бэлгэдлийн баг"-т нэрлэгджээ

16 өдрийн өмнө