Б.Амгалан: Өнөөдрийн байдлаар 29 зээлдэгчийг шүүхэд өгсөн

2022 оны 2 сарын 112022-02-11
Б.Амгалан: Өнөөдрийн байдлаар 29 зээлдэгчийг шүүхэд өгсөн

"Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг болж байна. 

Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан "Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан байдаг. 2011-2016 он хүртэл нийтдээ 5,2 их наядын санхүүжилтийг олгосон байдаг. 2016-2017 онд томоохон хууль эрх зүйн шинэчлэл хийсэн байдаг. Тухайлбал, Хөгжлийн банк Монгол банкны шалгалтад орж эхэлсэн. Мөн Хөгжлийн банкнаас санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн 60 хувь нь экспорт руу чиглэсэн байх ёстой гэсэн хуулийн зохицуулалтыг 2011 онд хуульчилж өгсөн. 2017-2021 он хүртэлх хугацаанд нийтдээ 2.4 их наядын эх үүсвэр олгосон байдаг. 

2017 онд Хөгжлийн банкыг экспорт импортыг дэмждэг банк болгоё гээд дүрэмд өөрчлөлт оруулсан байдаг.  Тэгээд 2021 оны арваннэгдүгээр сараас Монгол банкны ээлжит шалгалт орж ирсэн. Ингэхэд нийт багцын 3.2 их наядын 55 хувь нь эрсэдсэн. Цаашид эргэн төлөгдөхөд эрсдэлтэй болсон байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн 2011 оноос хойш нийтдээ 6.2 их наядыг татан төвлөрүүлсэн байдаг. Ингэхдээ Засгийн газрын баталгаатай төвлөрүүлсэн байдаг. Нийт эх үүсвэрийн 31 хувь нь Засгийн газрын баталгаатай байгаа. Энэ эх үүсвэрүүд дараа жил төлөгдөж эхэлнэ. 2023 оны 10-р сар болон 12-р сард зээлээ төлөх ёстой. Аравдугаар сард 1.7 их наядын эргэн төлөлт хийгдэнэ. Энэ бол Засгийн газрын баталгаагүй эх үүсвэр байгаа. Харин 12-р сард Засгийн газрын баталгаатай Самура бондын эх үүсвэрийн 280 сая ам.долларын төлөлт хийгдэнэ. Нийтдээ 800 орчим сая ам долларын эргэн төлөлт олон улсад төлөх ёстой.  

Хугацаа хэтрэлттэй зээлийн хувьд 1.8 жилээс дээш байна. Ихэнх зээл үндэсний вальютаар олгогдсон. Зарим нь доллар, евро болон бусад вальютаар Хөгжлийн банк санхүүжилт олгож ирсэн байдаг. 

Нийтдээ 29 зээлийг шүүхэд өгсөн байна. Зээлийн хэмжээ нийтдээ 960 тэрбум төгрөг байгаа. 

Санал болгох

УИХ-ын энэ долоон хоногт хэлэлцэх асуудлууд

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 27-НООС 31-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

2 цагийн өмнө
Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж эхэллээ

3 өдрийн өмнө
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав

3 өдрийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нүүрсний мафийг илчлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан.

3 өдрийн өмнө