Б. Энхтулга
Сэтгүүлч

"Эрин Эверэст" сургуулийн хүүхдүүд хичээлийн хоцрогдлоос болж уншиж, бичиж чадахгүй байна

2022 оны 2 сарын 142022-02-14
"Эрин Эверэст" сургуулийн хүүхдүүд хичээлийн хоцрогдлоос болж уншиж, бичиж чадахгүй байна

Өнөөдрөөс эхлэн сурагчдын амралт дуусаж сургууль, цэцэрлэг орж эхэлсэн. Хичээл орохтой зэрэгцээд хүүхдүүдийн шинжилгээний дараалал, замын түгжрэл гэхчлэн олон асуудал гарч эхэлж байна. Тэгвэл Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах “Эрин Эверэст” олон улсын сургалттай дунд сургуульд сургалтын чанартай холбоотой асуудал үүсчээ. “Эрин Эверэст” дунд сургуулийн сургалтын хөтөлбөр нь тун хангалтгүй учраас хоёрдугаар ангийн хүүхэд уншиж, бичиж чадахгүй байдалтай байгаа юм. Уг нь олон улсын сургалттай хэмээн эцэг, эхчүүдээс жилийн 4.9 сая төгрөгийн төлбөр авдаг байна. 

IMG_0725.JPG

М.Ариунжаргал БГД-ийн 20-р хорооны иргэн

Мөн цар тахлын үед анги дүүргэлтэд хязгаар тогтоосон. Гэтэл тухайн сургуулийн нэгдүгээр ангийн нэг багш нь ажлаасаа гарсан учраас 15 ангитай хоёр ангийн нийлүүлж нэг анги болгон зай барих боломжгүй болгожээ. Үүнээс гадна нэг ангид хэт их хүүхэд сурч эхэлснээр багшийн хүмүүжүүлэх чадвар алдагдаж хүүхдүүдийн сурлагын чадвар улам муудах эрсдэлтэй юм.

IMG_0729.JPG

Сургуулийн захирал нь удаа дараа солигддог, солигдох болгондоо мэргэжлийн бус хүнийг захирлаар томилдог тухай эцэг, эхчүүд мөн ярьж байсан юм.

IMG_0723.JPG

Тухайн сургуулийг “Эрин” хорооллыг барьсан “Эрин интернэшнл” ХХК барьж ашиглалтад оруулсан байна. Тухайн барилгын компанитай холбож байгаа учир нь “Эрин” хороолол анх захиалга авахдаа улсын сургууль, цэцэрлэгтэй хэмээн захиалга авчээ. Гэвч ашиглалтад орсон хойно өөрсдөө хувийн төлбөртэй сургууль барьсан байна. Оршин суугчид ойр хавьд нь улсын сургууль байхгүй учраас хүүхдүү өгөхөөс өөр арга байдаггүй гэсэн юм. “Эрин Эверэст” олон улсын сургууль нэг жилийн 4.9 сая төгрөгийн төлбөртэй. Гэсэн ч хүүхдүүдийн хичээл сурах байдал нь харилцан адилгүй байгаа юм. Тийм учраас холбогдох байгууллагуудыг сургуулийн дотоод асуудалд хяналт тавьж шийдвэрлэж өгөхийг хүсэн эцэг, эхчүүд сургуулийн гадна эсэргүүцлээ илэрхийллээ. 

IMG_0722.JPG

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга: Нийслэлийн боловсролын газраас хувь, хувьсгал гэлтгүй сургуулиудад хяналт тавьдаг. Үндсэн хоёр чиглэлээр хяналт тавьж байна. Эхнийх нь сургуулиуд бүгд дүнгийн програмтай түүгээр хянадаг. Дараагийнх нь газар дээр нь очиж ажиллан тодорхой засах зүйлүүд дээр нь зөвлөгөө өгч ажилладаг. Одоогоор "Эрин Эверэст" сургуультай холбоотой гомдол ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Шаардлагатай гэж үзээд эцэг, эхчүүд манайд санал хүсэлтээ тавих юм бол бид очиж ажиллах болно. 

IMG_0721.JPG

 

Санал болгох

Сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна.

10 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 6 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

18 цагийн өмнө
Цасан шуурганы үеэр алга болсон хоёр малчин амь насаа алджээ

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

1 өдрийн өмнө