Эрдэнэт Медипасын араас Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн араас явна гэлээ

8
2022 оны 2 сарын 252022-02-25

Төрийн өмчийг менежмэнтийн гэрээ, хувьчлал нэрийн дор хувийнханд хулгайн замаар өгсөн хөрөнгүүдийг буцаан авах ажил үргэлжилж байна. Өнөөдөр Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн ахлагч Шадар сайд С.Амарсайхан нар Орхон аймгийн төвд ажиллаж, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьсан “Эрдэнэт Медипас” эмнэлгийг гадаадын хөрөнгө оруулалттай гэх Медипас ХХК-иас үйлдвэрт нь буцаан шилжүүлэх тогтоол уншлаа.

274818850_588288079325943_2072186683587196892_n.jpg

Тус эмнэлгийг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр 2012 оноос бариулж 2014 онд ашиглалтад оруулсан. Тухайн үед үйлдвэрийн 51 хувийг ОХУ, 49 хувийг Монгол эзэмшиж байсан. Төрийн өмчит үйлдвэрийн хөрөнгөөр барьсан бүсийн эмнэлгийн өмчлөлийн талаар шийдвэр гаргахдаа ТӨХ, үйлдвэрийн ТУЗ-өөр хэлэлцүүлэх учиртай. Гэвч 2015 оноос үйлдвэрийн удирдлага Ц.Даваацэрэн нар 69.9 сая ам.долларын хөрөнгөөр үнэлэгдэх тус эмнэлэг, нэмээд 50 айлын орон сууц, дэд бүтэц, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хөрөнгийг Японы хөрөнгө оруулалттай гэх “Медипас” компанитай санамж бичиг байгуулж менежмэнтийн гэрээгээр өгчихжээ. Энэ бүхэн 2019 оноос эхэлсэн удаа дараагийн шалгалтуудаар илэрч өдгөө Ц.Даваацэрэн нарын үйлдлийг АТГ-т шалгаж байна.

Шадар сайд С.Амарсайхан 120 гаруй эмч, ажилчинтай, өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтүүлэн эмчлэх тасагтай “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид эргүүлэн авах талаар өнгөрсөн 2021 оны 6 дугаар сард мэдэгдэж байсан. Энэ хооронд багагүй зүйл давж байж өчигдөр улсын үйлдвэрт нь буцаан авах шийдвэр гарсныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл танилцуулсан.

_MG_0681.jpg

Тэрээр, “2021 онд Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх асуудлыг авч хэлэлцээд Ц.Даваацэрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл иргэний хэргийг түдгэлзүүлсэн. Хоёр талыг оролцуулсан ажлын хэсэг гаргаж, хуулийн байгууллагаар явсан. Энэ хооронд “Медипас” компани гадаадын хуулийн фирм хөлсөлж Эрдэнэт үйлдвэрийг Олон улсын арбитрын шүүхэд өгсөн. Ингэхдээ “Гэрээгээ зөрсөн тул 30 сая ам.доллар гаргуулж авна” гэсэн. Сингапурын арбитр 2021 оны дөрөв болон наймдугаар сард энэ асуудлыг урьдчилсан байдлаар авч хэлэлцээд маргаан үүсгэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байдаг. Одоо 2022 оны 11 сарын 20 харьцаа тус арбитр дахин хуралдахаар тов гаргасан байгаа. Бид бол Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьсан эмнэлгийг хувьд шилжүүлсэн процесс нь хууль зүйн үндэслэлгүй, буруу байсан учраас 2016 онд байгуулсан 5 багц баримт бичгийг хүчинтэй гэж үзэх боломжгүй. Иймээс тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгийг бусдад шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, үйлдвэрт нь буцаан шилжүүлэх шийдвэр гаргалаа” гэсэн.

медипас.JPG

“Медипас” компани байгуулагдаж байх 2015 онд Японд “Медипас” нийгэмлэгийг байгуулсан байдаг. Медипас ХХК болон Медипас нийгэмлэгийг байгуулсан эцсийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн Я.Энхчулуун болж таарч байна. Энэ мэдээллийг албаныхан Олон улсын эрэн сурвалжлах байгууллага болон албан тодруулгаар баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг өөрийн болгохын тулд урьдаас зохион байгуулалттай үйлдэл байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Өчигдөр дээрх Я.Энхчулуун Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай уулзаж, ямар ч болзолгүйгээр төрд нь буцааж өгөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Харин дээрх иргэнд Сингапурын арбитрт гаргасан гомдлоо татвал хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлжээ.

DSCN4812.jpg
Медипас компанийн захирал Ядамсүрэнгийн Энхчулуун

Орхон төдийгүй баруун аймгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орчин үеийн 200 ортой эмнэлэг ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн харьяанд буцан ирж байна. Энэ асуудлыг анхнаас нь хөөцөлдөж, үр дүн гаргасан Шадар сайд С.Амарсайхан “Энэ Медипас эмнэлэг, Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд бид олон асуудлыг ярьж, Засгийн газарт танилцуулж ирсэн. Иймэрхүү асуудлууд маш олон бий.

Жишээ нь, Хөтөлийн цементийн үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр хувьчлал нэрээр авсан. Авсныхаа дараа 66 сая ам.доллар барьцаагүйгээр Хөгжлийн банкнаас зээл авсан. Өнөөдрийн байдлаар 300 тэрбум гаруй төгрөгийн өр байна, төлөөгүй. Ийм байдлаар энэ улсад байгаа аль өнгөтэй, өөдтэй болгоныг онилж байгаад түүж, тонодог хэсэг бүлэг нөхдийн үйл ажиллагаа олон жил үргэлжилжээ. Үүнийг таслан зогсоох талаар Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа.

Дараагийн асуудал нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнх. Өнөөдрийн байдлаар барилгын материал тасалдчихсан байхад тэд үйлдвэрлэл явуулахгүй мөртлөө гадагшаа хүдэр зөөгөөд байна. Их хямд авсан даа. Энэ хүмүүс чинь Налайхын их уурхайгаас хулгайгаа эхлүүлж, тэндээс эхэлж тоноод Төмөрлөгийн үйлдвэр хүртэл явсан. Тийм болохоор тонуулчдын араас төр хатуу явж үе шаттай үр дүн гаргаж байна” гэсэн.

Г.Улсболд

Санал болгох

Эрдэнэт Медипасын араас Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн араас явна гэлээ

Төрийн өмчийг менежмэнтийн гэрээ, хувьчлал нэрийн дор хувийнханд хулгайн замаар өгсөн хөрөнгүүдийг буцаан авах ажил үргэлжилж байна. Өнөөдөр Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн ахлагч Шадар сайд С.Амарсайхан нар Орхон аймгийн төвд ажиллаж, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьсан “Эрдэнэт Медипас” эмнэлгийг гадаадын хөрөнгө оруулалттай гэх Медипас ХХК-иас үйлдвэрт нь буцаан шилжүүлэх тогтоол уншлаа.

4 сарын өмнө
ЖДҮ зээл авсан компанийн захирал бусад таван компаниа татан буулгав

Тухайн үед Жетте майнинг компанийн захирал Гөлгөөний Эрдэнэцогтыг Б.Жавхланг Монголбанкны Тэргүүн дэд захирлаар ажиллаж байхад зөвлөх нь байсан тухай бичиж байжээ. Г.Эрдэнэцогтын үүсгэн байгуулж, захирлаар нь ажилладаг компаниудыг хуулийн этгээдийн бүртгэлийн сангаас шүүж үзвэл 14 компани байна.

2 жилийн өмнө
Их тэнгэрийн газар: АСЕМ дагасан 16 тэрбумын алдагдал

Ч.Сайханбилэг 2014 онд Ерөнхий сайдаар томилогдов. Түүний хуурай дүү, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Ч.Сайханбилэгийн туслах байсан Ж.Сансар нар 2015 оны нэгдүгээр сард “Шинэхэн групп” нэртэй компани байгуулав. Энэ гурав Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт удирдах албан тушаал хашсан намтартай. “Шинэхэн групп”-ийнхэн дараа жил нь Монголд болох АСЕМ-ын үндэсний хурлын цогцолбор, зочид буудал барих саналаа Засгийн газарт тавилаа. Ингээд зургаахан сарын настай компанид энэ ажлыг Ч.Сайханбилэг хариуцуулахаар болов.

2 жилийн өмнө
2820 гадаад ажилчны заримыг УИХ-ын гишүүдийн компани оруулж ирж байна

Хамгийн олон хятадыг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын компани оруулж ирнэ. Мөн УИХ-ын гишүүн асан М.Билэгт, гишүүн Ж.Ганбаатар нарын бизнесийг босгохоор хятад ажилчид орж ирэх юм.

2 жилийн өмнө