Айлын хотонд аянга бууж, 50 бог мал хорогджээ

2022 оны 7 сарын 212022-07-21
Айлын хотонд аянга бууж, 50 бог мал хорогджээ

Ховд аймгийн Дуут сумын нутаг, Гулзын толгой гэдэг газар өчигдөр /2022.07.20/8  19:00 цагийн орчимд айлын хотонд аянга буужээ. Тухайн газарт тус сумын Шивэр багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 20:25 цагт очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд аянгад малчин Ж-ийн 50 бог мал өртөж хорогдсон тухай мэдээллийг Дуут сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газар мэдээлсэн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орж голын усны түвшин нэмэгдэх, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа. Иймд иргэдийг гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, бага насны хүүхдэд байнга хараа хяналт тавих, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, голын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байх, үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Мөн орон нутгийн холбогдох байгууллагууд хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч бэлэн байдлаа ханган ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв.

Санал болгох

Ж.Чүлтэмсүрэн: Ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлж ажилласан учраас эрсдэл бүхнийг давж чадлаа

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа гурван сарын хугацаанд үргэлжлэн амжилттай зохион байгуулагдлаа. Үүнтэй холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.

1 сарын өмнө
Х.Нямбаатар: "Баялагтаа эзэн байя" гэсэн суртал ухуулга Улстөрчдийг олон жил тэжээлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай ярилцлаа

1 сарын өмнө
Мөстэй усны “акул” Ш.Даваадорж

“Шаргуу мөртлөө чимээгүй хөдөлмөрлө. Амжилт чиний өмнөөс ярих болно” хэмээх үг бий. Энэ л гайхам амжилтын эзэн бол өвлийн усанд сэлэлтийн ОУХМ Ш.Даваадорж юм. “Газар уснаа явагч” гэж ч хэлж болох ийм нэгэн сонирхолтой түүхтэй, спортын салбарт нэрээ мөнхөлж алдар цуугаа тамгалсан ийм нэгэн эрхэм хүмүүнийг  “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” булангийнхаа хойморт зочноор урив.

1 сарын өмнө
Э.Батшугар: 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг дараагийн түвшинд гаргахаар ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 сарын өмнө