Инфляци тогтворжиж, эдийн засаг оны төгсгөлд сэргэх үү?

2022 оны 8 сарын 52022-08-05
Инфляци тогтворжиж, эдийн засаг оны төгсгөлд сэргэх үү?

Монгол Улс Шри Ланка улсын араас удахгүй орох вий гэсэн болгоомжлол бий. Ирэх дөрвөн жилд төлбөрөө төлөхгүй байх магадлал хамгийн өндөр байгаа нь Лаос, дараа нь Монгол Улс орж байгааг "Economist Intelligence Unit” тайландаа дурдсан нь саяхан. Улмаар гадаад өрийн асуудал анхаарал татах болсон. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын Засгийн газар ойрын гурван жилийн хугацаанд өр зээлтэй холбоотой деполт үүсэх нөхцөл байдал үүсээгүй” гэж өнгөрсөн лхагва гаригт /2022.08.03/мэдэгдсэн. Мөн адил Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс деполт зарлах эрсдэлээс хол байгаа” гэх тайлбар өгчээ. Тэрбээр “Монгол Улс дефолт зарлах хүнд нөхцөлтэй нүүр тулсан гэж үзэхгүй байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд харьцангуй сайн байгаа” гэсэн байр суурь илэрхийлжээ. Мөн энэ оны эцэст эдийн засгийн өсөлт 2 хувь давна гэсэн хүлээлттэй байгааг дурджээ.

Түүний хэлснээр энэ намраас хүнсний бүтээгдэхүүнийн үнийн өсөлт буурч, мөнгөний хатуу бодлогын үр дүнд инфляци тогтворжих гэнэ. Мөн нүүрсний экспортын орлого ирэх саруудад нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Дээр нь олон улсын донор байгууллагуудаас санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж байгаа нь валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө гэж харж байгаа бололтой. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн зургадугаар сард чуулганы хуралдааны үеэр инфляц ирэх намар хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтай гэдгийг мэдэгдсэн.  Гэсэн ч Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зүгээс инфляци буурна гэсэн байр суурь дээр бат зогсч байгаа юм. 

Харин иргэдийн хувьд  инфляцын дарамт, төгрөгийн ам.доллартай ханш суларсаар байгаа нь орлого буурч, худалдан авах чадвар хумигдахад хүртэл нөлөөлж байгаа нь нууц биш. Эл асуудалд Монголбанкны зүгээс “Төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ хугацаанд 10 хувиар л сулраад байна. Монголбанк төгрөгийн ханшнаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байна. Бодлогын хүүг шат дараатай өсгөн төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж байгаа нь төгрөгийн ханшийг тогтвортой байх суурь нөхцөл болж байна” гэсэн байр суурь илэрхийлжээ.  

Монголбанкны мэдээлж буйгаар Улаанбаатарт инфляци 16.1 хувьтай байгаа бол улсын хэмжээнд 16.1 хувьтай байна. Ам.долларын ханш өнөөдөр 3175 төгрөгтэй тэнцэж байна. Харин эдийн засагчдын үзэж байгаагаар бодит байдал дээр  инфляци 20-30 хувьд хүрч, валютын нөөц төсөөлснөөс бага байх магадлал өндөр гэсэн таамаглал дэвшүүлээд байна. Иймд ирэх намар эдийн засаг хүндрэх төлөвтэй байгааг сануулсаар байгаа юм. 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

Экспорт сайжирч, 2023 онд эдийн засаг 4-5 хувиар өснө

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

16 цагийн өмнө
БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-II

Монгол Улс Хятадын баруун бүс нутагтай төмөр зам, авто замаар холбогдсоноор Төв Ази, Баруун Азийн орнуудтай экспорт, импорт хийх өргөн боломж нээгдэнэ. Баруун бүсийн уул уурхайн түүхий эдийг Хятадын зах зээлд цаашид нийлүүлэх боломж бий болно.  

2 өдрийн өмнө
БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-I

Хятад улс дотоодынхоо бүсчилсэн хөгжлийн зохицуулалтыг таван жилийн төлөвлөгөөндөө тусгадаг бөгөөд 2021 онд батлагдсан XIV таван жилийн (2021-2026) төлөвлөгөөнд хилийн боомтын хөгжлийг дэмжиж, хил орчмын тосгодын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хилийн худалдааг шинээр хөгжүүлнэ гэж заажээ. Энэ дагууд дэмжиж хөгжүүлэх хилийн боомтуудад манай улстай холбогдох нь Эрээн хот (Монгол талаас Замын-Үүд), Ганцмод (Монгол талаас Гашуунсухайт), Сэхэ (Монгол талаас Шивээхүрэн) гэсэн гурван боомт нэр дурдагдан багтсан. 

2 өдрийн өмнө
Дэлхий нийт далд уурхайн хөгжилд аюулгүй ажиллагааг чухалчилж байна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюу толгой компани хамтран анх удаа зохион байгуулж байгаа “Монголын уул уурхайн 7 хоног” чуулган “Далд уурхайн симпозиум”, “Аж үйлдвэржилт”, “Үүсмэл ордын ашиглалт”, “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” сэдвүүдээр өчигдөр үргэлжиллээ.

6 өдрийн өмнө