Танкны үлгэр төгсөж, Тавантолгойн экспорт сэргэх нь

3
2022 оны 8 сарын 92022-08-09
Танкны үлгэр төгсөж, Тавантолгойн экспорт сэргэх нь

Монголын нүүрсний экспортын 90 орчим хувь нь БНХАУ руу Гашуунсухайт-Ганцмод, Шивээ хүрэн-Секе боомтоор дамжиж гардаг. Зөвхөн Гашуунсухайтын боомтоор Монголын зэс, коксжсон нүүрсний экспортын 50 хувь гардаг юм. Энэ утгаараа Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг БНХАУ-д гаргахад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам онцгой үүрэгтэй. Өчигдөр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг манай талтай эцэслэн тохиролцож, нүүрсний экспортоо тогтвортой үргэлжлүүлэх гэрээ байгуулахаар болов. Эдийн засаг хямарсан энэ үед дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлж буй хөрш БНХАУ-д нүүрсээ төмөр зам, авто замаар тогтмол нийлүүлнэ гэдэг бол Монголын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна.

БНХАУ-ын Ганцмод хилээс 10 км зайд орших Гашуунсухайт нь жилд 30 сая.тн нүүрс экспортлох хүчин чадалтай. “Tавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-иуд тус хилээр БНХАУ руу нүүрс экспортолдог. Одоогийн байдлаар авто тээврээр уурхайгаас хил хүртэл нүүрс тээвэрлэдэг. Ганцмод нь БНХАУ-ын Шинхуа Группийн эзэмшдэг Ганкуан төмөр замтай холбогддог бөгөөд манай талаас барьж байгаа төмөр зам энэ оны III улиралд ашиглалтад орно. Ингэснээр авто замаар жилд 20 сая.тн, төмөр замаар 30 сая.тн нүүрс тээвэрлэх боломж бүрдэнэ.

Wang-Yi-PM-01.jpg

Энэ хүртэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн өртөг зардал нь хэт өндөр, хэлбэлзэл ихтэй байгаа нь нүүрсний үнэд нөлөөлж, Тавантолгой уурхайгаас тээвэрлэсэн нүүрс зах зээлд өрсөлдөхүйц үнээр хүрч чадахгүй явж ирлээ. Энэ нь Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замууд ашиглалтад орох хүртэл үргэлжлэхээр байгаа юм билээ. Цаашид Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Ханги чиглэлийн авто зам ашиглалтад орсноор нүүрс нийлүүлэх зах зээлийг тэлж, нүүрсний борлуулалтыг БНХАУ-ын Баяннуур орчмын бүсээс гадна, нүүрсний зах зээлийн гол бүс болох Хэбэй, Жиангсу, Шаньдун, Хэйлунжиан болон Шинжаан мужуудад хүргэх боломжтой.

Мөн төмөр замуудыг ашиглан гуравдагч зах зээлд тэр дундаа Энэтхэг, Солонгос, Япон улс руу нүүрсний экспортыг эхлүүлнэ гэсэн яриа албаны хүмүүсээс гардаг. Нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд авто замаар, энэ оны сүүлчээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар, Тавантолгой-Зүүнбаян-Чойр чиглэлд төмөр замаар, Тавантолгой-Ханги чиглэлд авто замаар тээвэрлэж, Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал боомтуудаар экспортод гаргах юм. Энэтхэгийн коксжих нүүрсний эрэлт цаашид 15-20 сая.тн-оор нэмэгдэх төлөвтэй байгаа тул үүний 50-иас дээш хувийг Тавантолгой ордоос авах сонирхлоо Засгийн газрын түвшинд илэрхийлсэн юм билээ.

MPA PHOTO 2021-5978-min.jpg

Нүүрс тээвэрлэлтийн одоогийн байгаа чиглэл:

  1. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам (18-20 сая.тн)
  2. Тавантолгой-Чойр чиглэлийн авто зам (18-20 сая.тн)

Нэмэхээр ажиллаж байгаа чиглэл:

  1. Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн авто зам
  2. Тавантолгой-Ханги чиглэлийн авто зам
  3. Тавантолгой-Цагаандэл-Уул чиглэлийн авто зам
  4. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам
  5. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам.

Эдгээр нүүрс тээвэрлэлтийн чиглэлүүд нэмэгдсэнээр Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Цагаандэл-Уул-Өлзий, Алтанбулаг-Наушки боомтуудаар нүүрс экспортлох дэд бүтцийн хүчин чадал бий болно. Нүүрсээ төмөр замаар зөөдөг болчихвол танк орж ирнэ. Ашигт малтмалаа олон боомтоор гаргадаг болчихвол Монголын баялаг цоорхой уут шиг гоожоод дуусна хэмээх "Танкны үлгэр" ашгүй дуусч, Тавантолгойн бүлэг ордын нүүрсний экспорт сэргэх нь.

Г.Болд

Санал болгох

Экспорт сайжирч, 2023 онд эдийн засаг 4-5 хувиар өснө

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

15 цагийн өмнө
БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-II

Монгол Улс Хятадын баруун бүс нутагтай төмөр зам, авто замаар холбогдсоноор Төв Ази, Баруун Азийн орнуудтай экспорт, импорт хийх өргөн боломж нээгдэнэ. Баруун бүсийн уул уурхайн түүхий эдийг Хятадын зах зээлд цаашид нийлүүлэх боломж бий болно.  

2 өдрийн өмнө
БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-I

Хятад улс дотоодынхоо бүсчилсэн хөгжлийн зохицуулалтыг таван жилийн төлөвлөгөөндөө тусгадаг бөгөөд 2021 онд батлагдсан XIV таван жилийн (2021-2026) төлөвлөгөөнд хилийн боомтын хөгжлийг дэмжиж, хил орчмын тосгодын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хилийн худалдааг шинээр хөгжүүлнэ гэж заажээ. Энэ дагууд дэмжиж хөгжүүлэх хилийн боомтуудад манай улстай холбогдох нь Эрээн хот (Монгол талаас Замын-Үүд), Ганцмод (Монгол талаас Гашуунсухайт), Сэхэ (Монгол талаас Шивээхүрэн) гэсэн гурван боомт нэр дурдагдан багтсан. 

2 өдрийн өмнө
Дэлхий нийт далд уурхайн хөгжилд аюулгүй ажиллагааг чухалчилж байна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюу толгой компани хамтран анх удаа зохион байгуулж байгаа “Монголын уул уурхайн 7 хоног” чуулган “Далд уурхайн симпозиум”, “Аж үйлдвэржилт”, “Үүсмэл ордын ашиглалт”, “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” сэдвүүдээр өчигдөр үргэлжиллээ.

6 өдрийн өмнө