Д.ГАНБАТ: Бид гурав дахь хөршийн бодлогыг баримтлах ёстой

1
2022 оны 8 сарын 112022-08-11
Д.ГАНБАТ: Бид гурав дахь хөршийн бодлогыг баримтлах ёстой

Монгол Улс, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2022” хээрийн сургуулилалт энэ сарын 1-15-ны хооронд болж буй. Энэ үеэр орон сууцны хороолол, гудамжаар танк явж,  дээгүүүр нь нисдэг тэрэг хөөрч байгаад иргэд шүүмжлэлтэй хандсан. Энх цагт дайн болох дохиог дуудаж байна гэж болгоомжилж буй. Энэ талаар Ардчилсан нам 4/11 ээлжит мэдээллийн цагаар өнөөдөр /2022.08.11/ хээрийн сургуулилтын үйл явцын талаар Засгийн газар нээлттэй мэдээлэх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.

УИХ-гишүүн Д.Ганбат: 

-Ардчилсан нам удаа дараалан байр сууриа илэрхийлж байсныг та бүхэн мэднэ. Бид бүхэн НҮБ-ын гишүүн орны тухайд хоёр том хөрштэй стратегийн түншлэлээр найрсаг харилцаатай орон. Гэхдээ бид гурав дахь хөршийн бодлогыг баримтлах ёстой. Ялангуяа бид санхүүгийн болон эдийн засгийн хоригт ямар нэгэн байдлаар орж болохгүй гэдгийг дурдаж байсан нь үр дүн гарлаа гэж бодож байна. Ийм боловч манай улс мэдээлэл өгөх байдал учир дутагдалтай байна. Хэдий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдийн нөөц бололцоогоор мэдээлж байгаа ч хээрийн сургуулилтын талаар Засгийн газар мэдээлэхгүй байна.

ОХУ-ын сайтаас мэдээлэл харахад 1300 гаруй цэрэг 1200 орчим техник хэрэгсэлтэй Ховд аймагт хээрийн сургуулилт хийж байгаа. Үүний хугацааг тодорхой болгох ёстой.

 Мөн манай улсад хийж буй дипломат айлчлалууд маш чухал боллоо. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван-Иг манай улс хүлээлттэй байлаа. Чамлахаар чанга атга гэгчээр Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг хөдөлгөх, Гашуунсухайтаар нүүрсээ гаргах, Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг хөдөлгөх зэрэг чухал асуудлыг хэлэлцлээ. Мөн энэ хэцүү цаг үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш айлчилсан нь дипломат албаны олон жилийн үр дүн юм. Айлчлалын хүрээнд эрчим хүчний хараат байдлаас гарах нь зүйтэй гэдгийг ярилаа. Бид бүхэн 10 гаруй жил эдийн засгийн хөгжил дэвшил ахицгүй ажиллаж ирсэн. Иймд стратегийн томоохон төслүүдийг яаралтай хөдөлгөж иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой.

Мөн Үндэсний баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эзэн Чингис хааны хөргийг айл бүрт залах уриалгыг гаргасныг Ардчилсан намын зүгээс дэмжиж байна. Гэхдээ энэ бол Ардчилсан хувьсгалаар ийм болсныг мартаж болохгүй.

Нөгөө талаар, найр наадам ард түмний баяр болохоос дарга нарын баяр биш. Төсвийн мөнгөөр тансаглах ёсгүй. Үүнийг ч олон нийт шүүмжилж байна. Цүнх барьдаг, троллуудаа дайлж цайлж байгаа нь эрх баригчдын хэтэрсэн үйл ажиллагаа. Манай улсын гадаад бодлого нэг цонхных болох ёстой. Энх тайвныг дэмжих бодлого явуулах ёстой.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Шүд угаах цагтай болох хэрэгтэй гэв

Дэлхийд шүд цоорлын хэмжээ дунджаар 45 хувьтай байдаг аж.  Харин Монголд энэ төрлийн эмгэг хоёр дахин их байна.

37 минутын өмнө
Ерөнхийлөгч Гэгээн Ширээт Улсын гадаад харилцаа нарын бичгийг даргыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

2 цагийн өмнө
ЭЗБХ: Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны тогтоолыг баталлааИргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө
Үдийн хоол үндэсний чуулган болж байна

“Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг, бүтээлч иргэнтэй улс болон хөгжинө” гэсэн зорилт туссан.

3 цагийн өмнө