Дахин хуваарилалт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

1
2022 оны 8 сарын 112022-08-11
Дахин хуваарилалт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн бүрэн эрхийн хугацаа дуусчээ.

Түүнийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараах 7 сарын 9-ний анхдугаар чуулганаар тус байнгын хорооны даргаар сонгосон. УИХ-ын 64 гишүүний 47 нь буюу 73.4 хувь нь Баагаагийн Баттөмөрийг дэмжсэн юм.

УИХ-ын тухай хуулийн 26.3-т зааснаар Байнгын хороог нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ. Харин 26.4-т зааснаар түүнийг улируулан сонгож болдог. Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн 1 жил дууссан, улирсан хугацаа ч дууссан байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 19 гишүүнтэй. Эндээс УИХ-д сонгогдон ажилласан туршлагаараа С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар, Н.Энхболд, Н.Алтанхуяг, Д.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Д.Ганбат нар жин дарж байна. Хоёр сонгогдсон гишүүдээс Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Б.Дэлгэрсайхан байна. Бусад нь 2020 онд л парламентад орж ирсэн нөхөд аж.

УИХ-ын дэд даргын суудалтай Т.Аюурсайхан, АН-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат нар шинэ даргын таавраас хасагдана.

УИХ дахь Бат-Эрдэнүүд, Н.Энхболд нар Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Сү.Батболд, Д.Цогтбаатар, Н.Энхболд нар Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Х.Баделхан гишүүнд гадаад бодлого, аюулгүй байдал хариуцуулах нь юу л бол. Харин жолоочийн хүүхэд гэдгээрээ Зам тээврийн сайд болж үзсэн Б.Энх-Амгаланд Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалах хорооны академид сурч 1995-1999 онд УАХЕГ-т ажилтан хийж байсан намтар нь тус болохыг үгүйсгэхгүй.

Г.Улсболд

Санал болгох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр/ Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болсон Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо.Тэрбээр Монгол Улсын төр, засаг, ард түмнийг төлөөлөн Ерөнхий сайд агсан Ш.Абэгийн гэр бүл болон Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.

17 цагийн өмнө
АЗХ: Д.Сарангэрэл сайд огцор

Иргэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тэгвэл дээрх асуудлаар Ардчилсан залуучуудын холбооноос мөн мэдээлэл хийлээ.

21 цагийн өмнө